Covid-19-ын халдвар өсч, 1192 тохиолдол батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Covid-19-ын халдвар өсч, 1192 тохиолдол батлагдлаа

Covid-19-ын халдвар өсч, 1192 тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2022.11.18/ мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан: Номхон далайн баруун бүс, манай бүс нутагт Covid-19-ын омикрон давлагаа, дэгдэлт үргэлжилж байна. БНСУ-д хамгийн их тохиолдол бүртгэгдэж байна, хоёрт , Япон улс орж байна. Өмнөд хөрш Хятад улс тавд. БНСУ, Япон улсад омикроны хувилбарын дэгдэлт оргил үедээ явж байгаа бол Хятадад оргилоосоо буух хандлагатай байна. Гэхдээ бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өндөр хэвээр.

Бусад орнуудад манай улсад бүртгэгдээгүй XBC, XBB зэрэг шинэ хувилбарууд тодорхойлогдож байна.

Монгол Улсын хувьд нэг долоо хоногт 1192 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх долоо хоногт 772 байсан бол 1192 болтлоо өссөн. ПСР шинжилгээгээр илрэх хувь 5-5,9 болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн ажилтан өвдөх, ажлын байрнаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 37 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт 99 болж өссөн. Эдгээрээс Covid-19-ын халдварын тохиолдлын тоо өсч байгааг харж болно.

Манай улсын хувьд аравдугаар сарын сорьцод омикроны BF7 гэдэг шинэ хувилбар бүртгэсэн талаар мэдээлсэн. Сүүлийн хоёр долоо хоногийн шинжилгээний дүнгээр  BQ1.2 гэдэг хувилбар нийт сорьцын 30 хувийг эзэлж байна.

BF7 хувилбар өмнө нь 1-2 хувийг эзэлж байсан бол одоо 8 хувь болж өссөн байна. Бусад нь BA5.2 хувилбар байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д Covid-19-ын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 нь маш хүнд,  51 нь хүнд оноштой эмчлүүлж байгаа бол үлдсэн нь хүндэвтэр.

Эмчлүүлэгсдийн 50 нь хүүхэд, эрчим эмчилгээнд эмчлэгдэж байгаа зургаан хүний хоёр нь хүүхэд. Жирэмсэн эмэгтэй Covid-19-ын халдвараар өвчилсөн тохиолдол буурсан. Өнөөдрийн байдлаар гурван жирэмсэн эх эмчлүүлж байна.

Covid-19-ын халдвар авсан тохиолдолд хоолой сэрвэгнэх, хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах, ядарч сульдах гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна. Хавсарсан өвчтэй хүмүүс халдварласан тохиолдолд өвчин нь сэдрэх, үүнээсээ болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх тохиолдол ихсэж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж