УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашины, 363 чингэлгийн тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу 2 дахин өсчээ.

Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувийн өсөлттэй байснаар нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелжээ.

Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувиар өссөн байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар буурсан үзүүлэлт юм.

Төв банк оны эхнээс есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй. Тухайлбал, нүүрс 104.5 хувь, зэсийн баяжмал 90 хувь, төмөр 62.4 хувь, алт 74 хувь, газрын тос 40.4 хувь, цайр 106.8 хувь, хайлуур жонш 36 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж