УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ | News.MN

УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

УУХҮЯ: Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашины, 363 чингэлгийн тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу 2 дахин өсчээ.

Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувийн өсөлттэй байснаар нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелжээ.

Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувиар өссөн байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар буурсан үзүүлэлт юм.

Төв банк оны эхнээс есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй. Тухайлбал, нүүрс 104.5 хувь, зэсийн баяжмал 90 хувь, төмөр 62.4 хувь, алт 74 хувь, газрын тос 40.4 хувь, цайр 106.8 хувь, хайлуур жонш 36 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-05 64.119.22.226

Тэгээд яагаад доллар орж ирэхгvй ханш нь есеед байнаа

Avatar

Зочин 2022-10-05 139.5.218.54

Мөнгө нь хайчсан бэ

Avatar

Зочин. 2022-10-05 64.119.24.173

Ардчилагч гэх луйварчид шиг л лав хулгайлаагүй. Төсвийн зардалд шалгалт шүүлэг байнга хийж нийтэд мэдээлж байгаа.Өнгөрсөн онд ковид нүүрлэж эдийн засаг маш хүндэрсэн. Харин одоо сэргэж байгаагийн нэг жишээ бол энэ. Энэ онд ч хятадад ковид гарч хил нилээд хугацаагаар хаагдсан ч хэлэлцээ амжилттай болж, хамтын ажиллагаа сайжирсаны дүнд гадаад худалдаа ахицтай байна.Хоёр хөрштэй харилцаагаа хэвийн байлгаж л бид давгүй амьдрана.Гэтэл АН сөргөлдөөн дайсагнал үүсгэхийг хичээдэг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж