Дэлхийн бахархлаа мартсан Ч.Номин сайдын бодлого

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн бахархлаа мартсан Ч.Номин сайдын бодлого

Дэлхийн бахархлаа мартсан Ч.Номин сайдын бодлого

Монголын урлагийн салбар Соёлын яамтай, яамгүй хөгжлийн замдаа орсон. Үүний томоохон төлөөлөл нь рок попын салбараас “The Hu” хамтлаг. Харин сонгодог урлагаас Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин юм.

Дуурийн дуучин Э.Амартүвшиний хувьд дэлхийн сонгодог урлагийн тавцанд орон зайгаа эзэлж чадсан уран бүтээлч. Тэр дэлхийн сонгодог урлагийн өлгий болсон улс орнуудын тайзнаа гарч, Монгол гэдэг нэрийг тамгалж яваа. Гэвч тэрбээр Төрийн ордонд шагнал хүртэхдээ “Миний багахан хөдөлмөрийг үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Бидний хэлдгээр “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” гэдэг энэ.

Урлагийн салбар дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаачдын ур чадвар, үнэлэмж хурдацтай өсч буй. Гэтэл  Соёлын сайдын зарлаад буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлд огт дурдагдсангүй.

Сонгодог урлагийг төрийн оновчтой бодлого, мэргэжлийн урлагийн сургуулиудын сургалтын систем, хөгжмийн боловсрол, гадаад хэлний мэдлэг гээд цогцоор хөгжүүлж чадвал дуурийн дуулаачид дэлхийн хэмжээнд очиход тун ойрхон байгаа юмсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, боломжийг нь алтан үеийн багш нар аль хэдийнэ нээгээд өгчихсөн. Энэ замаар цөөнгүй дуурийн дуучин амжилт гаргаж буй.

“The Hu” хамтлаг. Тэд Соёлын яам байгуулахаас ч өмнө дэлхийд танигдсан. Одоогийн Ч.Номин сайдын яриад байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг шингээж, хувцас, хэрэгсэл, стиль имиж, хөгжмийн хэрэгслээ, уран бүтээлээ “үйлдвэрлэчихсэн”. Монголын хамтлаг анх удаа "Billboard Chart"-ийн жагсаалтад багтаж, алтан үсгээр бичигдэх амжилтын эхлэлээ тавьсан.

Гэтэл тэднийг салбар яамны тэргүүлэх зургаан чиглэлд язгуур урлагийн төрөлд “чихжээ”. Хүннү рок урсгалаар дуулдаг “The Hu”  хамтлаг нь 2016 онд байгуулагдсан бөгөөд дуунууд нь олон сая хандалт, үзэлттэй, дэлхийн алдартай хамтлагуудтай нэг тайзнаа гарсан гэдгээрээ тэд анхных.

Хүмүүсийн хэлдгээр Соёлын яамны үүрэг уран бүтээлчдийг гавъяатад тодорхойлох болж дээ. Хаа байсан хувцас загварын салбарыг нооруулан хувцасны бизнестэй уялдуулж хөгжүүлэх гэнэ. Нэн тэргүүнд кино урлагийг дэмжиж, эдийн засгийн солонгоруулж, соёлын өв дээр суурилсан дижитал контент, тоглоом хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Ч.Номин сайд “Бид энэ суурь судалгаандаа үндэслэн 12 үндсэн чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх боломжтойг тодорхойлсон байдаг. Үүнээс дэлхийн чиг хандлага, олон улсад өрсөлдөх чадвар, өөрийн орны нөөц боломжийг харгалзан, олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, кино, дуу дүрсний урлаг, дүрслэх урлаг, дуу, хөгжим, хувцас загвар, дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, утга зохиол, ном хэвлэл гэсэн зургаан тэргүүлэх чиглэлийг найман бодлого, арга хэмжээний хүрээнд дэмжин хөгжүүлнэ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгох зорилтыг хангаснаар дотоодын нийт бүтээгдэхүүнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эзлэх хувийг 2027 онд дөрвөн хувьд хүргэхээр зорьж байна” гэв.

ЮНЕСКО-гоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар жил бүр 2,2 их наяд ам.долларын орлого олж, 30 сая орчим хүнийг ажлын байраар хангаж, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь нүүрсний зах зээлээс 3.2 дахин том зах зээлийг соёлын салбар үүсгэх гэнэ.

Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын соёлын салбар 70 гаруй мянган ажиллах хүчнийг шингээж, ДНБ-ий 1.3 хувийг буюу 481 тэрбум төгрөгийн зах зээл бий болгож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж