УИХ-ын гишүүд Ч.Номингийн “лобби"-д автав

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Ч.Номингийн “лобби"-д автав

УИХ-ын гишүүд Ч.Номингийн “лобби"-д автав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас дахин боловсруулж, өргөн барьсан 2025 оны зардлыг танаж оруулж ирсэнтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Тухайлбал, Кино урлагийг дэмжих сан, хүүхдүүдэд олгох ваучер зэрэг зардлуудыг танах саналаа Засгийн газар оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд танахыг нь эсэргүүцэж, зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэв. Ингээд санал хураахад чуулганаар Ч.Номин сайдын салбарын төсөвтэй холбоотойгоор

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйлийг хасах 37,9 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
  • Соёлын тухай хуулийн зарим хэсгийн заалтыг хүчингүй болгох саналыг 39,8 хувийн санал дэмжигдсэнгүй
  • Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх буюу 46,6 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Ч.Номин сайдын салбараас зарим төсвийг хасах, зарим хуулийг хүчингүй болгох, зарим хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.  Өмнө нь эсэргүүцэж байсан Ж.Баярмаа нарын гишүүд ч өнөөдөр эсрэгээрээ санал өгөв. Чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар өргөн баригдсан гурван санал буюу Ч.Номин сайдын салбараас хасах байсан 6, 8, 10 дахь төслүүд дэмжигдээгүй учраас хууль санаачлагчид хуулийн төслийг буцаах тогтоолыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан индер дээрээс уншив.

Ч.Номин сайдын зүтгүүлсэн 18 тэрбум ваучер зэрэг саналуудыг өмнө нь УИХ-ын гишүүд эсэргүүцэж, байнгын хороо, ажлын хэсгээс  ч хасуулах санал гаргаж байсныг чуулганы хуралдаан дээр мөн зөвшөөрөөгүй, унасан саналыг "босгож" байсан удаатай. Тиймээс олон нийтийн шүүмжлэл маш их дагуулж, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгийг буруутгаад өнгөрч байв. Энэ удаад ч мөн УИХ-ын гишүүд Ч.Номин сайдын саналыг хасч болохгүй хэмээн санал өгсөнд Ц.Даваасүрэн “Ваучерийн асуудлыг өмнө нь хасах санал гаргахад чуулган дээр буцааж босгосон ч өнөөдөр дахин чуулганы хуралдаан дээр гишүүд хасахыг хүссэнгүй. Үүнд ажлын хэсэг, байнгын хороо ямар нэг буруугүй шүү. Өмнө нь хасах гээд олон удаа санал гаргасан ч УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийн олонх дэмжигдсэн шүү” гэдгийг сануулав.

Харин эдгээр саналуудыг хасахаар оруулж ирсэн Сангийн яамны ажлын хэсэг “Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэн бөгөөд сангийн төсвийг Ч.Номин сайд салбарынхаа төсвөөс зохицуулалт хийх боломжтой гэж үзсэн учраас хасахаар оруулж ирсэн. Кино урлагийг дэмжих сан 10 тэрбумын зарлага гаргасан бөгөөд эргэн төлөлтөд анхаарч ажиллах үүрэгтэй. Мөн Кино урлагийг дэмжих санг татан буулгахгүй, ажил нь хэвийн үргэлжилнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Сонирхуулахад, яг өөрийнх нь төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэж буй энэ өдрүүдэд Ч.Номин сайд гадаадад томилолттой, эзгүй байгаа аж.

Засгийн газраас 2025 оны төсвийг дахин боловсруулж, өргөн барихдаа Ч.Номин сайдын багцаас соёлын эрхийн бичиг, Кино урлагийг дэмжих зардал, Соёлын бүтээлж үйлдвэрлэл зэрэг төсвийг танаж, зарим хуулийг хүчингүй болгохоор УИХ-д өргөн барьсан юм.

  • СОЁЛЫН ЭРХИЙН БИЧИГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг хүчингүй болгоно.
  • КИНО УРЛАГ ДЭМЖИХ ЗАРДАЛ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3.2, 5.3.9 дүгээр заалт, Кино урлагийг дэмжих тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийг хүчингүй болгоно.
  • СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ: Соёлын тухай хууль 34.3.1, 34.3.3 болон 34.4 дэх хэсэг

Төсвийн ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо, УИХ-ын ганц нэг гишүүд ч хэд хэдэн удаа санал гаргаж, байнгын хороон дээр дэмжигдээгүй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бүр Засгийн газрын хуралдаан дээрээ ч хасаад оруулж ирснийг нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ч.Номин сайдын төсвийг л хасуулахгүй хэмээн гишүүд санал өгөв. Ингэж олон удаа хасч, танах санал гаргаж байхад Ч.Номин сайдыг УИХ-ын гишүүд цээжээрээ хамгаалаад байгаа нь "лобби"-д автжээ гэж хардахад хүргэж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж