Хүүхэд төрүүлэхийг мөнгө олох арга болгон ашигласан этгээдэд Хятадын шүүх 10 жилийн хорих ял оноожээ. Хэбэй мужийн Юү дүүргийн шүүхээс гаргасан баримтад Ян овогтой этгээд 2012-2020 оны хооронд таван хүүхдээ хүний наймаачдад нийт 180 мянган юань буюу ойролцоогоор 28 мянган ам.доллараар зарсан нь нотлогджээ. Тэрбээр хоёр хүү, гурван охиноо хүний наймаачдад худалдсан бөгөөд 20,000 юань (ойролцоогоор 3,100 доллар)-аас 80,000 юань хооронд зарсан болохыг тогтоосон гэж “South China Morning Post” мэдээлэв.
Шүүхийн баримт бичигт мөн Ли гэх зуучлагч болон түүний бэр Дуан нарыг иш татсан байна. Ли долоон жилийн хорих ял авсан бол Дуан боломжит худалдан авагчидтай уулзаж, Янгийн хоёр хүүхдийн ээж мэт дүр эсгэсэн хэргээр 21 сар хоригдох болно.
Шүүхээс Ян таван хүүхдийнхээ дөрвийг буюу гурван охин, нэг хүүгээ Ли-д зарсан бөгөөд тэрээр "гүйлгээг хөнгөвчлөхийн тулд" 3600 юань (565 доллар) авсан гэж мэдэгджээ.
Ян тав дахь хүүгээ төрсний дараа амаржих газарт байсан ажилтанд заржээ. Гэсэн хэдий ч мөрдөн байцаалтаас Янгийн эхнэр Юан гэм буруугүй гэж дүгнэгдээд байна. Учир нь хүүхэд худалдаалах үйлдлийг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн бол "Insider" тэд хоорондоо тохиролцсон гэж мэдэгджээ. Юү дүүргийн шүүх уг хэргийг арваннэгдүгээр сард олон нийтэд зарласан боловч гадны мэдээллийн сүлжээнд өнгөрсөн Лхагва гаригт ил болжээ.
Хэдийгээр Хятадын засгийн газар бодит тоо баримтыг хараахан зарлаагүй байгаа ч АНУ-ын Төрийн департамент 2015 онд Хятадад жилд 20 мянга орчим хүүхэд (долоо хоногт 400 хүүхэд) хулгайлагддаг гэж “BBC” мэдээлэв. Үүний зэрэгцээ Хятадын төрийн хэвлэлүүд энэ тоо жил бүр 200 мянгаас их байх магадлалтай гэж эрх баригчид таамаглаж байгаа нь буруу тооцоолол гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Т. ИСҮ
Холбоотой мэдээ