Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ. "Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан, тус чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж, хэвийн горимд шилжүүлэхээр болжээ.
Түүнчлэн аймгийн Онцгой комисс болон Төмөр замаас Улсын Онцгой комисст орон нутагт галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг нээх хүсэлтийг удаа дараа илгээсэн байна.
Үүний хариуд Сovid-19 халдварын эсрэг “Хамтдаа давъя” аяны үр дүнг үнэлж тав тухтай, тогтсон цагийн хуваарийн дагуу найдвартай үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Холбоотой мэдээ