Төрийн албыг өөрчлөх Ерөнхий сайдын амбиц

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Төрийн албыг өөрчлөх Ерөнхий сайдын амбиц

Төрийн албыг өөрчлөх Ерөнхий сайдын амбиц

Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд Монголын улс төр бужигнаад эхэлдэг. Жил бүр л Засгийн газар огцорно, огцрохгүй гэж олон нийт хоёр тал болж үзэлцдэг нь бараг тогтсон үзэгдэл болжээ. Гэтэл энэ жил их улстөржилт эхлэхээс урьтаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг тактик ашиглах болсон нь улс төр, эдийн засаг, төрд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй либералчлал.

1990 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1,6 жил байсан бөгөөд үе үеийн Ерөнхий сайд “Засгийн газрыг чинь огцруулна” гэх шантааж дор олигтой ажил ч хийж амжилгүй огцордог гашуун түүхтэй. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, МАН-ын үнэмлэхүй 60 суудлын гавъяагаар “огцруулна” гэх шантаажнаас ангид байгаа бололтой.  Тэрбээр эл давуу эрхээ ашиглан төрийг либералчилна, эдийн засагт реформ хийнэ, үнийг чөлөөлнө гэх болсон.

Тэрбээр намрын чуулган эхлэхээр төсвийн болон нийгмийн даатгалын реформ хийхээр төлөвлөж байгаа бололтой. Мөн УИХ-аар  Баялгийн сангийн тухай  хуулийг батлуулж, мөн  Үндэсний хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ.  Төрийн өмчит хувьцаат компаниудын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, Төрийн банк, Хөгжлийн банкийг шилэн болгохоор тооцож суугаа аж. Мөн албан тушаалаа ашиглан зээл авчихаад, төлөхгүй байгаа улстөрчдийг зарлаж, Авилгатай тэмцэх газарт шалгуулна гээд журмын нөхдөө биш улсаа бодохоор шийдсэн шинжтэй.

Ерөнхий сайдын эхлүүлэхээр төлөвлөж буй бас нэг реформ нь төрийн албанд аттестатчилал явуулж,  хүнд суртал, авилга, хээл хахуулиас ангид чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх явдал. Хэрэвзээ, Ерөнхий сайд зорьсон ажлуудаа хийж чадвал  түүний нэр түүхэнд үлдэх байх. Чадахгүй бол байдаг л нэг 33 дахь  Ерөнхий сайд болж зурагаа хананд хадуулах биз. Ямартаа ч түүний Засгийн газар 2024 он хүртэл  тогтвортой байхаар тохиролцсон гэх бор шувуу ойрмогхоноос нисэх болсон юм.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж