"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

УИХ-ын хаврын чуулган хаахын өмнө УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг баталсан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тэдгээр шинэчлэлийн нэг нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгаж төрийн албыг  мэргэжлийн, мэргэшсэн хүчтэй байлгахад чиглэж байгаа аж.

Сум болоод аймгийн төвүүдийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчээр аль намаас угшилтай хүн томилогдсоныг сонгуулийн үеэр амархан мэдэх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц сургууль, цэцэрлэгийн оройд аль намын туг намирч байгаагаас бүх зүйл тодорхой харагдана. Харин АН, МАН аль ч намд нэр нүүртэй сүүхээтэй нэг нь хоёр намын тугыг  хоёуланг нь өлгөчихсөн байхаас ч сийхгүй.

Сургууль, болоод цэцэрлэгийн удирдлагууд аль намаас угшилтайгаас хамаарч багш ажилчидаа өөрийн намд санал өгүүлэх суртал ухуулагыг сайтар хийнэ. Цаашлаад сурагчдын эцэг эхийг ч энэ үйл ажиллагаандаа ил далд хэлбэрээр татан оролцуулдаг. Үндсэн үүрэгт ажлаа сонгуулийн үеэр умартаж, үүрийн дарга шиг л ажилладаг. Цаашлаад ялалт байгуулвал байрандаа үлдэж, ялагдал хүлээвэл ажлаасаа халагддаг бичигдээгүй хуультай байв.  Тухайлбал, 2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна. Тэгэхээр үүнд босоо тогтолцоог бий болгох үүднээс тухайн яамнаас сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагад тавигдах шалгуурыг хангасан хүнийг л тухайн аймгийн боловсролын газраас томилдог байдлаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө хүлээлгэж өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог байсан. Тэгвэл эдгээр асуудлыг  Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгаар засч, залруулж байгаа гэдийг  Боловсролын сайд Л.Энх-амгалан  хэлж байна.

Тухайлбал, Засаглалын шинэчлэл хийнэ. Өмнө нь аймаг, сумын Засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг үзэмжээрээ томилдог байсан бол одоо мэргэжлийн томилгоо хийгдэнэ. Хэн мэдлэгтэй, хэн туршлагатай, хэн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчээр томилогддог байгууллагын засаглалын шинэ өөрчлөлт хийнэ.

Сүүлийн 5-6 сонгуулийн дараах байдлыг авч үзвэл сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн 70-80 хувь нь солигддог. Тухайн аймаг, суманд аль нам ялалт байгуулснаас шалтгаалж тухайн намын боловсон хүчнүүд сургууль, цэцэрлэгийг удирддаг байсан. Энэ бол цэвэр улстөрийн томилгоо байсан. Тийм учраас энэ байдлыг цогцоор нь өөрчилж шатлан дэвшдэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сургууль, цээцрлэгийн удирдлагаар томилно.  Монгол Улс төрийн өмч 1000 орчим цэцэрлэг, 700 орчим ЕБС-тай. Одоо энэ бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг аттестачилна…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-25 202.21.114.170

Hudlaa shaagaal ene neg hujaaa. Bolovsroliin salbaraar togloj bgaa hujaa daa. naanaa neeh yum hiij bgaa yum shig haragdavch alsuuraa jinhene horloj bgaa daa hujaa daa. Buh surguuli, tsetserlegiin darga, erhlegch nar namiin hariyat l bgaa sh dee hudlaa jujeed bhiin p**a chin

Avatar

МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙЭЭ 2023-07-25 203.98.76.4

ЯГ Ш ДЭЭ_ АЛЬ ЭРТНЭЭС Л СОНГУУЛИАС СОНГУУЛЬ ХООРОНД АЙМАГ СУМДЫН ТӨРИЙН АЛБАНД ЦЭВЭРЛЭГЧЭЭ ХҮРТЭЛ НАМЫН ХАРЪЯАЛАЛААР СОНГОДОГ Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-07-25 202.9.40.38

Neg namiin togtoltsoond orchih doo.bilegdliin gants neg n sanaatai yamnyyd gai tarihaas oor gabiya algaa

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-25 103.212.118.159

Боловсролын сангаас 440 саяын зээл авсан гэж тв-р зарлагдаад байсан Занданшатараас зээлээ төлүүлж чадахгүй хэвтэж байж, зээл авч сурч төгсөөд монголдоо ирж төрийн байгууллагад журмын дагуу ажилласан хүмүүсийн хойноос эрүүгийн цагдаагаар хөөцөлдүүлээд дарамтлаад байгаан байна шүү хүмүүсээ, монголын төр ийм л арчаагүй, ичмээр болжээ

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.90.23

уг заалт сайн боловч улс төрөөс боловсролын салбарыг ангид байлган гэдэгт эргэлзэж байна. учир нь захирал эрхлэгчийг аймаг,нийслэлийн БГдарга томилдог болох нээ. БГ-н даргыг аймгийн ЗД ТОМИЛДОГ ,аягүй бол аймгийн ИТХ-н төлөөлөгч хүн байна.мөн улс төрийн томилго болох бус уу

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.177.134

МАНгарууд үргэлж л ийм юм ярьдаг даа. хийхдээ эсрэгээр нь.

Avatar

зочин 2023-07-25 192.82.82.135

Их зөв шийдвэр байна, Энх-Амгалан сайдаа дэмждэг шүү, зоригтой байгаарай

Avatar

Зочин 2023-07-25 64.119.20.68

Мэргэжлийн багш захирлыг халаад МАНын цүнх баригчдаар дүүргэсэн нь үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-07-25 185.17.14.116

Сургуулиудын ба цэцэрлэгүүдийн жорлонг цэвэр, өмхий үнэргүй байлгамаар байна. Тэд 30 жилийн модон жорлонгууд шиг бохир ба өмхий үнэртэй байдаг.

Avatar

Гэгээ 2023-07-25 202.5.202.36

Маш зөв шүү. Ялангуяа цэцэрлэг бол бүр хүүхдийн тоглоом болсон. Дарга нар нь гэж бөөн их зантай, чавдаргүй л улс байдаг болсон юм билээ.

Avatar

Иргэн 2023-07-25 202.21.102.222

Өөрөөр хэлбэл Монгол улсын ТӨР танай намаас хараат байдагаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2023-07-25 83.248.170.123

Enhamgalan said Mongol ulsad bolovsoriin Tom hurungu oruulalt hiij bna. Namchlal bus bolovson huchnii dairaltaar. 100 nuvi demjij bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж