Вакцинд бүрэн хамрагдсан онгоцны үйлчлэгч “COVID-19”-ээр нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Вакцинд бүрэн хамрагдсан онгоцны үйлчлэгч “COVID-19”-ээр нас барлаа

Вакцинд бүрэн хамрагдсан онгоцны үйлчлэгч  “COVID-19”-ээр нас барлаа

Лас Вегас хот дахь “Southwest Airlines” компанийн онгоцны үйлчлэгч, Нью Йорк хотын уугуул иргэн Морис Шепперсон “COVID-19”-ийн улмаас Мягмар гаригт /2021,08,10-ны өдөр/нас барсныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ. Цар тахлын улмаас дэлхийд өдөрт хэдэн зуун хүн нас барж байгаа ч тэрбээр “Сovid-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан байсан нь ийнхүү онцлох шалтгаан болжээ.

Шепперсоны хамгийн дотны найз Марсиа Хилдретийн хэлснээр тэрбээр өнгөрсөн долдугаар сарын эхээр “Сovid-19”-ээр оношлогдож, эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байжээ. Гэвч тэрбээр амьсгалын аппарат залгуулсан чигтээ Мягмар гаригийн өглөө нас барсан болохыг талийгчийн эх Даун Шепперсон “USA TODAY”-д хэлэв.

36 настай Шепперсон вакцинд бүрэн хамрагдсан байжээ. Цаашлаад, түүний найз Хилдрет болон ээжийнх нь хэлж байгаагаар Шепперсон нислэг үйлдэх үеэрээ маск зүүж, гараа угаан, орчин тойрноо ариутгахаас эхлэн урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авдаг байжээ. Түүнчлэн зочид буудлын өрөөнд байрлахдаа тавилга сэлт зэргийг нь арчиж цэвэрлэдэг байв. “Southwest Airlines” компанийн хэвлэлийн төлөөлөгч Брэнди Кинг ажилтан нь нас барсан болохыг хүлээн зөвшөөрсөн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нислэгийн үйлчлэгчдийн холбоо “CWA”-ийн мэдээлснээр АНУ-ын бүх агаарын тээврийн компанийн 4000 үйлчлэгч “Сovid-19”-ийн халдвар авснаас 20 хүн нас баржээ.

“Сovid-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр халдвараас 100 хувь сэргийлэхгүй болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тодруулбал, вакцин бүрэн хийлгэсэн хүмүүсийн цөөн хувь нь вирусын халдвар авч болохыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байв. Гэвч тус төвөөс вакцинд хамрагдсан хүмүүс хүндээр өвчлөх эсвэл нас барах магадлал бага байна гэдгийг баталж байсан билээ. Дашрамд, АНУ-ын Техас мужийн амбан захирагч Грег Эбботт вакцины хоёр тунгаа хийлгэсэн боловч “Соvid-19”-ийн халдвар авсан болохыг мужийн захирагчийн албанаас Мягмар гаригт мэдэгджээ.

С.Нарангарав

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж