Лас Вегас хот дахь “Southwest Airlines” компанийн онгоцны үйлчлэгч, Нью Йорк хотын уугуул иргэн Морис Шепперсон “COVID-19”-ийн улмаас Мягмар гаригт /2021,08,10-ны өдөр/нас барсныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ. Цар тахлын улмаас дэлхийд өдөрт хэдэн зуун хүн нас барж байгаа ч тэрбээр “Сovid-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан байсан нь ийнхүү онцлох шалтгаан болжээ.
Шепперсоны хамгийн дотны найз Марсиа Хилдретийн хэлснээр тэрбээр өнгөрсөн долдугаар сарын эхээр “Сovid-19”-ээр оношлогдож, эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байжээ. Гэвч тэрбээр амьсгалын аппарат залгуулсан чигтээ Мягмар гаригийн өглөө нас барсан болохыг талийгчийн эх Даун Шепперсон “USA TODAY”-д хэлэв.
36 настай Шепперсон вакцинд бүрэн хамрагдсан байжээ. Цаашлаад, түүний найз Хилдрет болон ээжийнх нь хэлж байгаагаар Шепперсон нислэг үйлдэх үеэрээ маск зүүж, гараа угаан, орчин тойрноо ариутгахаас эхлэн урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авдаг байжээ. Түүнчлэн зочид буудлын өрөөнд байрлахдаа тавилга сэлт зэргийг нь арчиж цэвэрлэдэг байв. “Southwest Airlines” компанийн хэвлэлийн төлөөлөгч Брэнди Кинг ажилтан нь нас барсан болохыг хүлээн зөвшөөрсөн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нислэгийн үйлчлэгчдийн холбоо “CWA”-ийн мэдээлснээр АНУ-ын бүх агаарын тээврийн компанийн 4000 үйлчлэгч “Сovid-19”-ийн халдвар авснаас 20 хүн нас баржээ.
“Сovid-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр халдвараас 100 хувь сэргийлэхгүй болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тодруулбал, вакцин бүрэн хийлгэсэн хүмүүсийн цөөн хувь нь вирусын халдвар авч болохыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байв. Гэвч тус төвөөс вакцинд хамрагдсан хүмүүс хүндээр өвчлөх эсвэл нас барах магадлал бага байна гэдгийг баталж байсан билээ. Дашрамд, АНУ-ын Техас мужийн амбан захирагч Грег Эбботт вакцины хоёр тунгаа хийлгэсэн боловч “Соvid-19”-ийн халдвар авсан болохыг мужийн захирагчийн албанаас Мягмар гаригт мэдэгджээ.
С.Нарангарав
Эх сурвалж: USA Today
Зочин 2021-08-18 192.82.64.251
Монголд УОК ёстой ажиллахаа больсон байхшүү. Дарга нь гэж нэг гүлдгэр хулгайч алга болоод өгсөн гэсэн
Зочин 2021-08-18 162.247.74.74
========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-18 202.9.46.230
Монголд бол иогэд нь илүүдэл болчихсон тэдний үхэлийг ерөөс тоохгүй. Өвчин дээрээс нэрмээс болгоод санаатай алж л байна. Иргэд нь энд амьд үлдчихсэн байна дээрээс нь нэмээд би өшиглөе гэж байх шиг. ЭМЯ, Цагдаа, ЗГ УОК тойгоо нийлж байгаад л алж өгч байна дөө.
Зочин 2021-08-18 139.5.217.79
Вакцинжилт сайн хийснээс олон иргэд харин ч амь аврагдаж байна.Чиний гүтгэлэг хол явахгүй. Харин иргэд дэглэм сайн сахимаар байна.Маск зүүгээд бусдаас аль болох зай бариад,бөөгнөрөл үүсгэхгүй шиг байх,гараа угаагаад ариутгаад явж боломоор юм.Тэр мутацад орсон нь өргөн халдварлавал бүр хэцүүднэ шүү.Бусдыг дууриаж танхайрч сармагчин болж сагсуурч хүмүүсыг бүү хохироо.
Зочин 2021-08-18 202.9.46.230
Харж л байяаа. вакцин хийлгэсэн хүмүүс хэрхэн үхэж байгааг харсан хүний хувьд хэлхэд үхэл чамайг алгасахгүй. харин ч шударга юм билээ. авахаа аваад орхихоо орхичихдог юм билээ. Та нарын вакциныг еөөр юман чинээ тоохгүй. хичнээн давхар вакцинтай байсан ч авах бол аваад л явна.
139 -d hudal burahad uchir bii.. 2021-08-18 202.131.225.197
mongold nas barsan 1000 hvnii 24 hubi bvren vaktsind hamaragdsan hvmvvs bna gesen sudalgaag sayhan gargasan shuu. vnendee vaktsingui hvmvvs vheed bgaa gej surtalchilaad baisan tiim bish bnaa..hudalaa gevel sonin .mn deer bichsen bga shuu..
Зочин 2021-08-18 202.9.46.222
Вакцин нэмэргүй бүр нэрмээс болж байгаа