Японд баавгайнаас хамгаалж, робот чоно ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Японд баавгайнаас хамгаалж, робот чоно ашиглаж байна

Японд баавгайнаас хамгаалж, робот чоно ашиглаж байна

Японы хөдөө нутагт сүүлийн үед зэрлэг баавгайн хүнс тэжээл хомсдож, суурьшлын бүс рүү орж ирэх нь нэмэгджээ. Иймд тус улсын нэгэн тосгонд хүмүүсийг баавгайн халдлагаас хамгаалахын тулд робот чоно ашиглаж эхэлсэн байна.

Тодруулбал, тус улсын хамгийн хойд арал болох Хоккайдо мужийн Такикава тосгоны захиргаа хоёр ширхэг робот чоно худалдан авч, тосгоныхоо захад байрлуулжээ. Энэхүү тосгонд есдүгээр сараас хойш зэрлэг баавгай үзэгдэх нь нэмэгдсэн бөгөөд робот чоно байрлуулснаас хойш дахиж баавгай үзэгдээгүй аж.

Уг робот чоныг Ота Сэйки гэх зохион бүтээгч бүтээсэн ба толгой нь эргэдэг, нүд нь улаанаар гэрэлтэж асдаг ба хөдөлгөөн мэдэрч архирах, улих чимээ гаргадаг байна. Ота Сэйки 2018 оноос хойш 70 робот чоно заржээ.

Японы баруун болон хойд нутгаар зэрлэг баавгайн шилжилт хөдөлгөөн энэ жил сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ жил тус улсад хүн баавгайн халдлагад өртсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, хоёр ч хүн амиа алджээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж