Японы хөдөө нутагт сүүлийн үед зэрлэг баавгайн хүнс тэжээл хомсдож, суурьшлын бүс рүү орж ирэх нь нэмэгджээ. Иймд тус улсын нэгэн тосгонд хүмүүсийг баавгайн халдлагаас хамгаалахын тулд робот чоно ашиглаж эхэлсэн байна.
Тодруулбал, тус улсын хамгийн хойд арал болох Хоккайдо мужийн Такикава тосгоны захиргаа хоёр ширхэг робот чоно худалдан авч, тосгоныхоо захад байрлуулжээ. Энэхүү тосгонд есдүгээр сараас хойш зэрлэг баавгай үзэгдэх нь нэмэгдсэн бөгөөд робот чоно байрлуулснаас хойш дахиж баавгай үзэгдээгүй аж.
Уг робот чоныг Ота Сэйки гэх зохион бүтээгч бүтээсэн ба толгой нь эргэдэг, нүд нь улаанаар гэрэлтэж асдаг ба хөдөлгөөн мэдэрч архирах, улих чимээ гаргадаг байна. Ота Сэйки 2018 оноос хойш 70 робот чоно заржээ.
Японы баруун болон хойд нутгаар зэрлэг баавгайн шилжилт хөдөлгөөн энэ жил сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ жил тус улсад хүн баавгайн халдлагад өртсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, хоёр ч хүн амиа алджээ.
Эх сурвалж: GUARDIAN
Зочин 2020-11-12 64.119.23.23
Ямар царай муутай "чоно" вэ…. Хөх чонын ариун алдар сүрийг гутаасан байна. Аймшигын киноны вампир ороолон шиг төрхтэй юм.
123456 2020-11-12 49.0.212.165
Бичлэг дээрээ "супер мангас чоно" гэж байна, хэрэв жинхэнэ чоно шиг царайтай юм хийвэл баавгай нь айж өгдөггүй байх л дөө. Харин хүн харвал инээд нь хүрээд татаж ойчмоор эд байна
зохиогч 2020-11-12 192.82.77.34
Манайд байвал таарах эд байна. Хэдийг хийж зарна…. Ялангуяа малын хулгайнч, анчидын эсрэг дээр нь камертай, муухай орилдог, эзэндээ дохио илгээдэг, шувууны давстай буутай, зөвхөнд бөгсөнд нь бууддаг… ХХХХХХ
kk 2020-11-12 202.9.40.106
yapond baavgai bainaa bas
Зочин 2020-11-12 150.7.169.64
Манайх шиг хулгайн анчид байдаггүй болохоор Токиогийн хажуугийн уулнуудад баавгүй, буга зэрэг зэрлэг амьтад их байдаг юм байна лээ….