Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов ээлжит шоугаа хийж, хэдэн ширхэг шатахуунтай торхыг машин дээрээ суурилуулсан автомат буугаар буудан “хадан гэрт нь” илгээж үзүүллээ. Тэрбээр хип хоп дуу дуулж, үглэж, морь унаж, уралдааны машинаар уралдаж, бай буудаж гэх мэтээр олон янзаар шоудаж олон түмнээ “баясгадгаараа” алдартай Ерөнхийлөгч билээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй уулзсаны дараа Бердимухамедов цэргийн болон хуулийн бие бүрэлдхүүнүүдийнхээ өмнө дарь үнэртүүлэн ямар нэг зүйл сөнөөж үзүүлэхээр шийдсэн байна.
Үйл явдлын бичлэгээс харахад Ерөнхийлөгч зэлүүд газарт шатахуунтай торхуудыг овоолж тавиад, дунд зайнаас машин дээр суурилуулсан автомат буугаар буудан дэлбэлж, үзэж зогссон цэргүүд нь эелдгээр алга ташин баяр хүргэж буй нь харагдах аж. Тэрбээр мөн хүн хэлбэртэй байг гар буугаар буудаж үзүүлсэн байна.
Turkmenistan's president absolutely mullers a pyramid of oil drums with a machine gun mounted on a Chevy Suburban and hit targets with the world's slowest bullets pic.twitter.com/ijdz1WvZN1
— Peter Leonard (@Peter__Leonard) September 8, 2020
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ