2100 он гэхэд Оросын хүн ам 40 саяар буурна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

2100 он гэхэд Оросын хүн ам 40 саяар буурна

2100 он гэхэд Оросын хүн ам 40 саяар буурна

ОХУ-ын хүн ам 2100 он гэхэд 40 саяар буурна хэмээн АНУ-ын Вашингтон мужийн Хүн амын эрүүл мэндийн их сургуулийн профессор Али Мокдад хэллээ. Али Мокдад нь дэлхийн хүн амын өсөлт, бууралтын талаарх судалгааг удирдан хийсэн эрдэмтдийн нэг юм.

Тус их сургуулийн хийсэн судалгаанд 195 орны тоо баримт хамрагджээ. Уг судалгаагаар Оросын хүн ам 80 жилийн дараа гэхэд 40 саяар буурч 106 сая орчим байх болно гэжээ. Үүний гол шалтгаан нь төрөлт буурахын зэрэгцээ нас баралт нэмэгдэнэ гэж үзсэн байна. Хүн амын дотор залуу хүмүүсийн эзлэх жин буурч улмаар төрөлт буурахын зэрэгцээ ахмад настай хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр нас баралтын түвшин өндөр байх болно хэмээн Али Мокдад хэллээ.

Аливаа улсын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр төрөлт буурч байгаа хандлага дэлхий даяар ажиглагдаж байгааг энэ удаагийн судалгаа дахин нотолсон байна. Энэ хандлага Орост ч мөн ижил байгааг тэр онцоллоо.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж