ОХУ 2 долоо хоногийн дотор вакцинаа олноор үйлвэрлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ 2 долоо хоногийн дотор вакцинаа олноор үйлвэрлэж эхэлнэ

ОХУ 2 долоо хоногийн дотор вакцинаа олноор үйлвэрлэж эхэлнэ

ОХУ дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакцин гарган авснаа зарлаад байгаа билээ. Тэгвэл тус улс нь вакцины эхний багцын үйлдвэрлэлийг хоёр долоо хоногийн дотор эхлүүлж, юун түрүүнд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өчигдөр /2020.08.12/ мэдэгджээ.

Мөн тэрбээр эхний ээлжинд вакцинаа дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлвэрлэх ба үүний дараа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) нь вакциныг гадаад руу гаргах талаар олон улс орнуудтай хэлэлцээ хийж байгааг онцолжээ.

Вакцины аюулгүй байдлын талаар уг вакциныг боловсруулсан Гамалейн нэрэмжит Эпидемиологи ба Микробиологийн судалгааны хүрээлэнгийн дарга Александр Гинцбург “Уг вакцин нь олон арван жилийн турш судлагдсан, шинжлэх ухааны платформ дээр суурилан бүтээгдсэн учир аюулгүй. Энэхүү платформыг генийн эмчилгээнд зориулан 25 жилийн турш хөгжүүлж, судалсан бөгөөд 2014 оноос сүүлийн жилүүдэд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй вирусуудтай тэмцэх эм үйлдвэрлэхэд ашиглаж байсан. Үүнтэй ижил платформыг Эбола, MERS болон бусад өвчний эсрэг вакцин боловсруулахад ашигласан. Эбола вирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд 15 сарын хугацаанд бий болгоход бидний ашиглаж буй энэ платформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хожим ДЭМБ ч энэ амжилтыг өндрөөр үнэлсэн” хэмээн хариулсан байна.

Харин хүүхэд болон ахмад настнуудад уг вакциныг хийхийн тулд хэр хэмжээний тунг, хэрхэн хийх талаар нэмэлт судалгаа шаардлагатай байгаа учир эхний ээлжинд насанд хүрэгчдийг вакцинд хамруулахаар болсон байна. Түүнчлэн хүүхдүүдийг вакцинд хамруулахдаа гурван насны ангилалд хуваах шаардлагатайг албаны хүмүүс онцолжээ. Хүүхдүүд халдвар авах эрсдэл бага байгаа ч дархлаа султай хүүхдүүдийн хувьд эрсдэл нэмэгдэж байгаа юм.

Вакцин хийлгэсэн хүмүүүсийг  эмч нар хянах бөгөөд гар утасны програмыг мөн боловсруулж байгаа тул өвчтөнүүд өөрсдийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээллийг нэмж, болзошгүй хүндрэлүүдийн талаар эмч нарт хурдан мэдээлэх боломжтойгоороо давуу талтай гэнэ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж