ОХУ дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакцин гарган авснаа зарлаад байгаа билээ. Тэгвэл тус улс нь вакцины эхний багцын үйлдвэрлэлийг хоёр долоо хоногийн дотор эхлүүлж, юун түрүүнд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өчигдөр /2020.08.12/ мэдэгджээ.
Мөн тэрбээр эхний ээлжинд вакцинаа дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлвэрлэх ба үүний дараа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) нь вакциныг гадаад руу гаргах талаар олон улс орнуудтай хэлэлцээ хийж байгааг онцолжээ.
Вакцины аюулгүй байдлын талаар уг вакциныг боловсруулсан Гамалейн нэрэмжит Эпидемиологи ба Микробиологийн судалгааны хүрээлэнгийн дарга Александр Гинцбург “Уг вакцин нь олон арван жилийн турш судлагдсан, шинжлэх ухааны платформ дээр суурилан бүтээгдсэн учир аюулгүй. Энэхүү платформыг генийн эмчилгээнд зориулан 25 жилийн турш хөгжүүлж, судалсан бөгөөд 2014 оноос сүүлийн жилүүдэд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй вирусуудтай тэмцэх эм үйлдвэрлэхэд ашиглаж байсан. Үүнтэй ижил платформыг Эбола, MERS болон бусад өвчний эсрэг вакцин боловсруулахад ашигласан. Эбола вирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд 15 сарын хугацаанд бий болгоход бидний ашиглаж буй энэ платформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хожим ДЭМБ ч энэ амжилтыг өндрөөр үнэлсэн” хэмээн хариулсан байна.
Харин хүүхэд болон ахмад настнуудад уг вакциныг хийхийн тулд хэр хэмжээний тунг, хэрхэн хийх талаар нэмэлт судалгаа шаардлагатай байгаа учир эхний ээлжинд насанд хүрэгчдийг вакцинд хамруулахаар болсон байна. Түүнчлэн хүүхдүүдийг вакцинд хамруулахдаа гурван насны ангилалд хуваах шаардлагатайг албаны хүмүүс онцолжээ. Хүүхдүүд халдвар авах эрсдэл бага байгаа ч дархлаа султай хүүхдүүдийн хувьд эрсдэл нэмэгдэж байгаа юм.
Вакцин хийлгэсэн хүмүүүсийг эмч нар хянах бөгөөд гар утасны програмыг мөн боловсруулж байгаа тул өвчтөнүүд өөрсдийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээллийг нэмж, болзошгүй хүндрэлүүдийн талаар эмч нарт хурдан мэдээлэх боломжтойгоороо давуу талтай гэнэ.
Эх сурвалж: XINHUA
Иргэн 2020-08-13 122.201.24.10
Америкийн ковид-19 -ийн вакцин нэг бүр нь 25-30 $ гэж интернетэд бичсэн байсан.
Заагч 2020-08-13 202.179.31.252
Хар харх хятад вирус генийн өөрчлөлттэй вакцин хийлгэж болохгүй.Орос ахын шинж чанар сайн өндөр баталгаатай вакцин дээр шүү тэд ч зарахаар яарахгүй өөрсдийгөө вакцинжуулна хятад вакцин тахал гамшиг шүү Монголыг вирус хятад устгахыг хүсэж байгаа хүслийг нь биелүүлэв захилаа шүү.Орос вакцин ориг шүү.
c bayar 2020-08-13 174.229.129.100
ehleed XYK OYUNERDENE HAP IIN GER BULD EHELJ TER XYATAD VAKTSINAA HIIGEEREI
Зочин 2020-08-13 202.179.8.4
Амжилт хүсье
Зочин 2020-08-13 202.131.245.162
Ашгүй эхлээд өөрсөд дээрээ туршихым бна. Том гүрнүүд вакцинаа хандив тусламж нэрээр жижиг орон дээр туршиж баллаад бдын уул нь. Оросууд хүнлэг л бна.Манайхныг игэддээ хүчээр хий гэвэл тэгээд үгүй гэж хэлэх амьтан бхгүйшд.
Зочин 2020-08-13 202.131.245.243
Коронагийн эсрэг хэд хэдэн вакцин зэрэг хийлгэх шаардлагатай гэж бизнесмэн Билл Гейтс хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ нэг бүр нь маш өндөр үнэтэй гэж байгаа. Ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан өмхий лaлap гуйлгачингууд худалдан авч дийлэх үү? кккккккккк
123 2020-08-13 92.38.148.60
Ene vaccine sain sudlagdaagui vaccine. Mongold oruulj irehgui bgaasai. The Thalidomide gedeg emnees bolood 1960-70 onii hoorond zunduu humuus gar hulgui turj bsan. Tsaad nuluu n yamarch bh yum bilee ene vaccine. Tevcheertei huleej bgaad batalgaatai vaccine-iig n gargahad hiilgeh heregtei mongolhuud maani.
Зочин 2020-08-13 202.131.245.243
Монгол вакцин гэж ер нь байна уу? Хаана байна?
Зочин 2020-08-13 98.253.30.34
Batalgaagui vaccine uuniig l bitgii hiilgeerei dee humuus min.
Зочин 2020-08-13 202.131.245.243
юун түрүүнд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өчигдөр /2020.08.12/ мэдэгджээ.
Зочин 2020-08-13 98.33.93.32
Оросын сая сая ард түмэн туршилтын туулай болж дэлхийн ард түмний өмнө асар их гавьяа байгуулав. Оросын баатарлаг ард түмэнд баяр хүргий. Харин монголчууд минь жилийн дараа АНУ- ын Модерна фирмийн вакциныг хүлээж байж хийлгээрэй. Наад оросууд чинь сүргээрээ зомби болох магадлал өндөр шүү,хилээ битгий нээгээрэй
Зочин 2020-08-13 66.181.178.244
Ернь бол еврейчүүд дэлхийг удирдаж бгаа гэдэгийг сана Барууны эрдэмтэд чинь бүгд Оросоос буюу ЗХУ -аас гаралтай эрдэмтэд юмшдээ Тэгэхээр юу ч үгүй бид олон юм хуцалгүй вакцинаа авах гэрээгээ хииж хилээ НЭЭ