Топ-20 индекс 9333.81 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 825.92 нэгжээр буюу 9.7 хувь өсч, зах зээлийн үнэлгээ нийт 820.3 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Сор” (31.7 хувь), “Улаанбаатар ЗБ” (30.7 хувь), “Мах импекс” (29.6 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд МЦХ (9.1 хувь), Монинжбар (4.0 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.
Нийт 35 үнэт цаас арилжсанаас 22 үнэт цаасны ханш өсч, хоёр үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган” /489.8 мянган ширхэг/, “Говь” /42.7 мянган ширхэг/, “АПУ” /37.6 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Говь” /312.2 сая төгрөг/, “Шивээ овоо” /163.8 сая төгрөг/, “Хөх ган” /73.8 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.