Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм | News.MN

Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоног буюу гуравдугаар сарын 9-12-нд Монголын хөрөнгийн бирж дөрвөн удаа үнэт цаасны арилжаа явуулж, 35 ХК-ийн 706.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 763.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

Топ-20 индекс 9333.81 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 825.92 нэгжээр буюу 9.7 хувь өсч, зах зээлийн үнэлгээ нийт 820.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Сор” (31.7 хувь), “Улаанбаатар ЗБ” (30.7 хувь), “Мах импекс” (29.6 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд МЦХ (9.1 хувь), Монинжбар (4.0 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 35 үнэт цаас арилжсанаас 22 үнэт цаасны ханш өсч, хоёр үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган” /489.8 мянган ширхэг/, “Говь” /42.7 мянган ширхэг/, “АПУ” /37.6 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Говь” /312.2 сая төгрөг/, “Шивээ овоо” /163.8 сая төгрөг/, “Хөх ган” /73.8 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсайхан 2010-03-14 202.179.10.162

Манай эхнэр зоос гоёлын 55ш Авто импексийн 5ш миний нэрээр Дархан импексийн 40ш Дорнод гурилын үйлдвэрийн 11ш хувьцаатай эдгээр хувьцаануудаа яаж арилжаалагдаж байгааг яаж мэдэх вэ хариулж өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж