У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

Эдийн засагт ихээхэн уршиг тарьж буй  шинэ төрлийн  коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт том хямрал, эрсдэл авчраад байна. Дэлхийн  эдийн засаг бүхэлдээ сүйрэлд орж, улс орнууд ч хямралаас гаргах багц хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит санхүүжилт үзүүлэх, бизнесээ амьд үлдээхэд ихэд анхаарч буй.  Гадаад орнууд хоёроос дөрвөн жилээр эрсдэлийг тооцож буй бол Монгол Улс сонгуулийн өмнө ба хойно гэсэн бодлогоор асуудал хандаж байна гэх шүүмжлэл ч дагалдаж буй. Хөл хориотой цэнхэр бөмбөрцөгийн нэг улсын хуввьд Монголд эдийн засагт "гамшиг" аль хэдийнэ нүүрлээд эхэлжээ. 

Олон жижиг дунд үйлдвэрийн орлого тасарч, иргэд цалингүй болсон. Тиймээс гуравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээ зарласан бол, өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн хуралдаанаар халамжийн мөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан халамжийн “бэлэг”-ийг багцлан хүргэе. 

  1. 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг  нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх,
  2. 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх,
  3.  Мөн дээрх хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх,
  4. COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,
  5. Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох,
  6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох,
  7. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолсон талаар мэдээлсэн байдаг.

УЛМААР ЗАСГИЙН ГАЗРЫН  ТАВДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР:

  1.  0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.
  2.  Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
  3.  Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, одой, өрх толгойлсон ээжүүд гээд бүгд 100 мянган төгрөг нэмж олгоно. Энэ нь мөн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгогдоно.
  4. Малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно хэмээн мэдэгдсэн.

НОГДОЛ АШИГ БУЮУ 1072 ХУВЬЦАА 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн ордыг гараанаас гаргах төслийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд батлуулсан билээ. 

Д.Сумъяабазар энэ талаар “Компанийн тухай хууль, холбогдох журмын дагуу анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргалаа. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. 2018 онд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцоолж байсан ч Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон коксжих үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Түүний үр дүнд тус компани өнгөрсөн жил нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалтын орлого оллоо. Ийн нэгж хувьцаанд 90 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэж байна. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийднэ” хэмээн мэдэгдсэн.

НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ БҮРЭН ХАНГАСАН

Тэгвэл тавдугаар сарын 4-ны өдөр Тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.  Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхтэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж