У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг” | News.MN

У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан  “бэлэг”

Эдийн засагт ихээхэн уршиг тарьж буй  шинэ төрлийн  коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт том хямрал, эрсдэл авчраад байна. Дэлхийн  эдийн засаг бүхэлдээ сүйрэлд орж, улс орнууд ч хямралаас гаргах багц хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит санхүүжилт үзүүлэх, бизнесээ амьд үлдээхэд ихэд анхаарч буй.  Гадаад орнууд хоёроос дөрвөн жилээр эрсдэлийг тооцож буй бол Монгол Улс сонгуулийн өмнө ба хойно гэсэн бодлогоор асуудал хандаж байна гэх шүүмжлэл ч дагалдаж буй. Хөл хориотой цэнхэр бөмбөрцөгийн нэг улсын хуввьд Монголд эдийн засагт "гамшиг" аль хэдийнэ нүүрлээд эхэлжээ. 

Олон жижиг дунд үйлдвэрийн орлого тасарч, иргэд цалингүй болсон. Тиймээс гуравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээ зарласан бол, өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн хуралдаанаар халамжийн мөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын иргэддээ барьсан халамжийн “бэлэг”-ийг багцлан хүргэе. 

  1. 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг  нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх,
  2. 2020 оны  дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх,
  3.  Мөн дээрх хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх,
  4. COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,
  5. Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох,
  6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох,
  7. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолсон талаар мэдээлсэн байдаг.

УЛМААР ЗАСГИЙН ГАЗРЫН  ТАВДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР:

  1.  0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.
  2.  Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
  3.  Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, одой, өрх толгойлсон ээжүүд гээд бүгд 100 мянган төгрөг нэмж олгоно. Энэ нь мөн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгогдоно.
  4. Малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно хэмээн мэдэгдсэн.

НОГДОЛ АШИГ БУЮУ 1072 ХУВЬЦАА 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн ордыг гараанаас гаргах төслийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд батлуулсан билээ. 

Д.Сумъяабазар энэ талаар “Компанийн тухай хууль, холбогдох журмын дагуу анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргалаа. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. 2018 онд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцоолж байсан ч Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон коксжих үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Түүний үр дүнд тус компани өнгөрсөн жил нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалтын орлого оллоо. Ийн нэгж хувьцаанд 90 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэж байна. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийднэ” хэмээн мэдэгдсэн.

НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ БҮРЭН ХАНГАСАН

Тэгвэл тавдугаар сарын 4-ны өдөр Тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.  Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхтэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-05-08 139.5.217.137

ЭНЭ ЗГ-ЫН ГИШҮҮДИЙГ ХАРАХААР ИНЭЭД Ч, УУР Ч ХҮРЭХ ШИГ, УЛСЫН ЭРХ АШГААС НАМЫНХАА,ӨӨРИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬСАН,ТӨР ТӨСВӨӨС ХУЛГАЙЛЖ ГАРШСАН,ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОСОН,САНГУУДЫН МӨНГИЙГ 62-УУЛАА 3% ХҮҮТЭЙ ХУЛГАЙлаад ХУУ ХАМААД ХООСОЛЧИХООД 30% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААНА,ҮҮНД ЕС, УИХ ДАРГА НЬ ОРОЛЦЧИХСОН, ТЭГЭЭД ЭНЭ БОЛ БАЙДАГ ЗҮЙЛ ГЭЭД ХЭЭВ НЭГ ЗОГСОЖ БАЙХ,ЭМД,НДШ–ИЙН 245 ТЭРБУМЫГ НИЙЛЭЭД ХУСЧИХНА,ШАХАА ХИЙНЭ,ТӨСВИЙН МӨНГИЙГ ЦАЦАЖ ШОУ ХИЙНЭ,ЭДНУУС ОРДОНД БҮГЭЭД БАЙГААД Л БАЙХ ЮМАА.

Avatar

зочин 2020-05-08 66.181.161.26

Хүрэлсүх Ерөнхий сайд болон засгийн газрын нийт сайд нартаа маш их баярлалаа. Монголчууд та бүгдийн бодлого шийдвэрийг дэмжиж байгаа шүү.

Avatar

ГЭР ХОРООЛЛООС 2020-05-08 202.70.34.114

ТА НАР 73 ГИШҮҮН МИНЬ ЭЭ/3 НЬ ХҮЧИН, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ЗОДООНЫ ХЭРГЭЭР ТАТАГДСАН/ ГЭР ХОРООЛЛООР ЯВЖ ЖИРИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ҮЗЭЭЧ ЭЭ. БИТГИЙ ИНГЭЖ ХООСОН ӨЛГӨЛӨН БАЙЛГАЖ СОНГУУЛИЙН ҮЕЭР ЖООХОН МӨНГӨ ҮЗҮҮЛЖ ХУУРАХ БОДЛОГО ЯВУУЛААД БАЙГАААЧ, ТАНАЙ МАН-ЫГ Л ЛАВ СОНГОХГҮЙ ЭЭЭЭЭЭЭ

Avatar

Будсан 2020-05-08 66.181.176.178

За даа яг ядуу хэцуу амьдарч байгаа ард тумэнд чиглэсэн бодлого дутагдаж байгаа шуу оюутолгой гэрээг л хурдан оорчлоод огооч дээ тэгвэл энэ уед маш их хэрэгтэй шуу дээ мананг дахин гаргахгуй шуу

Avatar

Д 2020-05-08 66.181.177.121

Татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн шоугаа хийхээ болимоор юм Ман хан ждү чиддээ арга хэмжээ авч хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-08 64.119.24.237

Гүй одоо тооцоол нэр дэвшүүлэхгүй гээд байгаа биздээ. Тэр хууль шүүхийхэн, прокорорууд чинь тусдаа үйл ажиллагаатай. Яацан малацар вэ

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.187

Hh Дэлхий нийтээррээ хямарч байхад харин ч сайн ажиллаж байна элбэгдоржийн томилсон элчин сайдууд энэ хар тамхи хар жаагсаалтад санаатай оруулж байгаа шүү дээ шалгах хэрэгтэй баас хатавч өмхийгөөө тавихгүй гэж энэ шүү дээ

Avatar

Зочин 2020-05-08 64.119.24.237

Яг эмзэг зорилтот бүлэг рүү хандсан шийдвэр байсан шүү. Бас жоохон уужим хармаар юмда энэ доорх троллууд

Avatar

Зочин 2020-05-08 103.26.193.69

zov demjij baina odoo banknii huug buulga heregtee baga huutee zeeleer jijig dandaa demjeed ogvol ajiliin bair asuudalgui bolon mongo huuleltiig juramlah cagan bolson

Avatar

Зочин 2020-05-08 202.9.40.162

Songuuliin surtalchilgaa yaj baih shig bnaa

Avatar

Зочин 2020-05-08 109.70.100.24

))) Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Irgen 2020-05-08 70.181.127.87

Ard olniig talhnii munguur huurdag huuchin argaa koponootoi havsarch baina.nuguu neg ne turiin erhiig munguur huuli busaar avahiig il zarlaj and olniig doromjlon erh medlee ashigladag Man an 2 namiig ene songuuliar zailuulj shine hychniig songoh heregtei
30 Jul zasaglaad ard olniig huursaar uls ornoo har jagsaaltad oruulahaas uur zyil hiisengyi.uursduu eh ornii bayalgiig hudaldaj bayjlaa.

Avatar

зочин 2020-05-08 37.120.192.94

Хөл хорио хэмээн сүржигнэж бүх газрын үйл ажиллагааг хаан ямар ч орлогогүй болгоод дараа нь хүүхдийн гэсэн тодотголтой 100000 төгрөгөөр хулхидан санал авах бодлого боловсруулав. Эдийн засгийн хямралт байдлаас гарах шийдэл байна уу. Та бүхний гаднаас зээллэнэ авч байгаа энэ их мөнгийг хэдий хугацаанд яаж төлөхөөр тооцоолсон вэ. Санал авч олонх болж байвал бусад нь хамаагүй юу МАН-чуудаа

Avatar

Зочин 2020-05-08 139.5.216.166

Саарал болон хар жагсаалт АН-тай холбоотой,оффшорчидтой холбоотой,энэ засгийн газар ямар ч хамаагүй.

Avatar

Зочин 2020-05-08 117.111.28.100

Unen MAH-guu pizdis . Ern chamd zuvluhud ingej amid yvsnaas uhcheech !

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч сонгуульдаа ялчихаад дараа нь мөнгө олгож байсан хийх ажлаа эхлээд төлөвлөж байсан байна,,,
Хүрэлсүх эхлээд мөнгө тарааж байгаа нь урьд нь төлөвлөөд мөнгөөө хураасан байх гэж,,
түүнийгээ дэлгэж танилцуулсан нь дээр дээ

Avatar

Зочин 2020-05-08 103.26.193.124

Магтуулна гэж бодсон байх да МАНгарууд

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

сонгуулийн шоу бол мөнийг ямарч тэнэг хүн ойлгож байгаа нь худлаа биш,,,
200.0өгөх тооцооны хагасын нь өгч байгаа юмуу эсвэл ямар бодлого дараа нь гаргаж эргүүлж авах бол ,,,
мөнгө өгөхдөө гол нь биш бүх хүн ажилтай орлоготой айл бүр аз жаргалтай эрүүл сайн байж чадах тийм л улс орон минь болохын тулд ерөнхий сайд байдаг байх.
тэрнээс сонгуулийг мөнгө тарааж өгөлгүй хийчхээч ерөнхий сайд юм бол ,,маш энгийн сонгуулийг ингэж толгой эргүүлж хийх нь чухал юмуу

Avatar

Болд 2020-05-08 64.119.19.48

За даа битгий шоу байгаасаа сонгууль угтаж хийж байгаа юм биш биз дээ

Avatar

123456789 2020-05-08 49.0.212.226

Ха ха ха ёстой гоё

Avatar

Зочин 2020-05-08 203.91.119.42

Ямар юмны бэлэг байх вэ дээ. Жинхэнэ доромжлол

Avatar

Зочин 2020-05-08 66.181.184.177

Khuukiin zasag ard tumendee mash tim beleg barisan ni saaral ba har jagsaaltand ulsaa oruulsan dampuurliin irmegt irchlee uuniigee heleech

Avatar

Зочин 2020-05-08 182.160.1.78

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмадуудын 1072 хувьцааг буцаагаад өгчихөөчээ. Энэ иргэдэд Таван Толгойгоос юу ч ноогдохгүй гэж хэлсэн шүү. Даанч дээ, эд нарын 1072 -ыг сонгуулиар далимдуулж 2011 оны МАН -ын ЗГ дээрэмдсэн шүү гэж ярьдаг. Сонгуульд зориулж 1 сая төгрөг тараачихаад, одоо та нарт ТТ -оос юу ч өгөхгүй гэж хэллээ.

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.236

хар, саарал жагсаалтаа яагаад дурдахгүй байна. Хавтгайрсан халамж, хар тамхи гээд байгаа даа

Avatar

Зочин 2020-05-08 66.181.161.112

Яах гэж мөнгө авсан юм бэ? Авсан мөнгөө төлөөд авч болох байлгүй дээ. Дандаа үнэгүй эсвэл халамж авах гээд байх юм.

Avatar

Зочин 2020-05-08 202.70.33.242

Хүрэлсүхээс өөр хүн байсан бол энэ аюулт өвчинөөс ингэж гарч чадахгүй дээ. Үннэхээр удирдагч, айлаар бол Мундаг аав

Avatar

Тэнгэр харсан 2020-05-08 64.119.23.156

Монголчуудыг Бурхан ивээсэн. Францаас, Белгиэс халдвар тарах бүрэн боломжтой байсан. Авралаар гайгүй өнгөрсөн.
Франц иргэн ЭМЯ УОК-ийг цочроож гадаадаас ирсэн иргэдээ тусгаарладаг болгосон.
Гэртээ 14 хоног өөрийгөө хяна гээд коронатай хүмүүүсийг явуулж байсан нь үнэн шүү.

Avatar

зочин 2020-05-08 37.120.192.94

Юу ч хэлхэв дээ. Бүгдийг нь гэрт нь хорьсон учир өвчин тархаагүй. Мөн Монгол хүний биеийн эсэргүүцэл сайн учир бид тэсэн гарч байна. Түүнээс Хүрэлсүхийн ач гавьяа энд байхгүй. Зүгээр л попрол. Гаднаас дандаа өөрсдийнхөө хамааралтай нөхдийг авч ирж байгаа. Яагаад ирсэн иргэдийн мэдээллийг өгөхгүй байгааг бодоорой. Би 2 хүүхэдтэй, эхнэртэйгээ нутаг бусах хүсэлт өгсөн өнөөдрийг хүртэл онгоцонд багтах хувь олдоогүй л байна

Avatar

Зочин 2020-05-08 202.70.33.242

Хийсэн юмтай хэлэх үгтэй, ард түмнээ гэх эх орноо гэх үнэн сэтгэлтэй Зоригтой аавын хүүг дэмжинээ. Хэрэгжүүлэх ажлаа урьдчилж хэлж, шийдэл гарцыг олж чаддаг, үнэхээр мундаг ажиллаж байгаа шүү энэ ЗГ. Энэ эрчээ алдахгүй ажиллах л хэрэгтэй байна. Сонгуулиар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлээсэй. Бид утаагүй болж чадсан одоо өөрсдөө хүнсний үйлдлэлээ хийж эхэлж байна. Шатахуунтай болчихвол ч

Avatar

зочин 2020-05-08 37.120.192.94

Утаа өнгөгүй болсноос бус байгаа. Ахуйн хэрэглээнд хамгийн сайн тохирох Налайхын нүүрсийг ашиглаж болсонгүй юу. Тавантолгойн нүүрсний хамгийн их хүхрийн агууламжтай хэсгийг Хүрэлсүхийн засгийн газар авч ашигласан. Өнөөдөр магтаж байгаа нөхдөд хэлэхэд 2 жилийн дараа хүхрийн хийн хорыг амь насаараа төлөхөөр ойлгох байх даа. Хүрэлсүхийн мэдээлэл, засгийн газрын шийдийг харьцуулаад сайн хараарай. Маш томоор тунхаглаж хэрхэн молиго үмхүүлж байгааг олж харна.

Avatar

zochin 2020-05-08 202.21.97.30

Саарал жагсаалтанд оруулсан. Одоо хар жагсаалтанд оруулаад мундаг байнаа.

Avatar

ы 2020-05-08 103.229.122.69

Энэ ЗГ-ын хүмүүсийн зургийг нь ингээд харахаар олигтой хүн нэг ч алгаа. Нэг бол попчин, эсхүл шал худлаа гарууд. Юун багаар нь дахин сонгох, үтэр сольбол таарна. Худлаа гэвэл өөрсдөө хараарай.

Avatar

Зочин 2020-05-08 202.21.108.223

Үзээд өгөе ч гэсэн ганц ч гайгүй явж байгаа салбар алга, бүгд огцрох болзлоо 1000% давуулчихсан луйварчид. Яаж цуглархаараа ингэж ертөнцийн хамгийн хамгийнуудыг нь нэг дор цуглуулдаг байнаа, гайхамшиг шүү.

Avatar

Иргэн 2020-05-08 202.179.31.3

Олон хүнии арга нь олдохгүй юм даа . Өвчин зовлонтой ажилгүй байхад улс харж үзэхгүй байна гээд л байсан хүмүүс мөнгө өгөхөөр болохоор нь халамж хавтгайрлаа гэх, . Саарал хар жагсаалтанд орууллаа л гэнэ . Үнэндээ энэ нь өмнөх олон жилүүдэд засаг барьж байх үеүдэд авилгал хээл хахууль цэцэглэн хөгжиж улс орны баялагыг цөлмөсөн хүмүүс мөнгөө оффшор дансанд хиичихээд сууцгааж байгаагаас болсон Харин ч . Хүрэлсүхиин үед авилгачид улс орныг самарсан улс төрчид шүүхиин өмнө дуудагдаж ирээд байна .

Avatar

irgen 2020-05-08 202.72.245.122

УБТЗ -ын ажилчид яагаад орохгүй байгааг ойлгохгүй байгаа. Адилхан л хямарч байгаа ш дэ

Avatar

Зочин 2020-05-08 66.181.184.96

Халамжаа хэтэрхий хавтгайруулсны дүнд хар жагсаалтанд оруулж бэлэг барьж байгаа юм уу, МАН-ынхан.

Avatar

Зочин 2020-05-08 192.82.65.146

үүнээс өөрөөр яах байсан юм бэ. Өгөхөөр нь өглөө гэнэ. Өгөхгүй хөнгөлөхгүй болохоор нь бас муулна. Хүмүүс ажилгүй орлогогүй хэцүү үед том дэмжлэг шүү дээ. Ямар том гүрэн биш. Цар тахал гараагүй байсан бол ийм дэмжлэг үзүүлэхгүй л байсан.

Avatar

Зочин 2020-05-08 64.119.18.140

Том гүрнүүдийг дуйраагаад нэр дөтий хөл хорио дүрэм журмаа больчихооч.

Avatar

Хүрэлсүхээ зайл. 2020-05-08 202.21.108.223

Хүүкээ гай болохоор зай болоод явдаа, Хүүк+корона fake шоугаар чи хичнээн тэрбумыг завшваа? Чиний ЕХны улсуудад оруулж зарсан хар тамхи өнөөдөр Монголыг нэг мөсөн сүйрүүллээ. Өглөө сэрэх болгон чамайг өнөөдөр яаж энэ улсыг самрах бол гэж яс хавтайдаг болж.

Avatar

ZOCHIN 2020-05-08 202.179.8.4

ЭНЭ БОЛ САНАЛ АВАХ ГЭСЭН БАШИР АРГА. 2 ЖИЛИЙН ДАРАА ХҮРЭЛСҮХ ӨНӨӨГИЙН С.БАЯР БОЛЖ БҮХ НИЙТЭД ҮЗЭН ЯДАГДАХ БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ

Avatar

Иргэн 2020-05-08 202.126.89.175

Коронаагаар далидуулж оноо авах гээд эдийн засгаа сүйрүүлж МАНГАРУУД юм.Бушуухан сонгууль болж энэ зөнөсөн өвгөд зонхилсон ЖДҮчидээс салмаар байна шүү

Avatar

зочин 2020-05-08 202.21.104.2

Коронагаар бүү шоуд, бүү мөнгө угаа! Иргэдээ бүү алагчил! Сүүлийн үед корона шоу арай дэндлээ. Цаана нь улстөрийн зорилго, мөнгө угаалт байгаа гэж иргэд хардаж байна. Хүний нутагт иргэд чинь хэцүүдэж байна. Хөл хорио тогтоож сүржигнэснээс эдийн засаг элгээрээ хэвтлээ, мөлхлөө! Хилээ нээ! Эс бөгөөс 2020 оны сонгуулийн ам цаашаа! Бид Монгол гэдэг нэг дээвэртэй, 1 төртэй. Монголын 1 иргэний асуудал нийт монголын асуудал. Би үхэхээр чи үх гэдэг зарчим байх ёсгүй!

Avatar

Зочин 2020-05-08 122.201.31.76

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦАЖ БНА. СОНГУУЛИЙН ДАРАА Ч АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

Avatar

Зочин 2020-05-08 64.119.16.252

Саарал жагсаалтыг бүр Хар Black болгоод оруулчлаа, аргагүй биздээ Сонгуульд Зориулж коронногоор далимдуулж улсын төсвөө тодотгохгүй энэ их мөнгийг эх үүсвэр нь тодорхойгүйгээр асар их бэлэн мөнгө хэвлэж тараах нь тодорхой учраас ямар Хойд Солонгос биш, Монголд суугаа энэ олон улсын хамтын нийгэмлэг, байгуулагууд мэдээд энэ сануулга анхааруулгыг үл тоомсорлож байгаа учраас ингэж бна шүү дээ, одоо нөгөө $, € нь ханш нь шууд өсч энгийг иргэд а.а нэгжүүд хохирох нь тодорхой боллоо.

Avatar

Иргэн 2020-05-08 59.153.112.182

Харин ч нэг сайхан хошгируулна. Эцэст нь хар жагсаалт.

Avatar

Зочин 2020-05-08 104.194.220.184

SUMIYA SHUNALIIN TULAM TAVAN TOLGOIG ZARAKH GEJ BIASNIIG YU GEKHEV? TT ZUUN TSANKHID ODOO BOLTOL KHYAGAD COPMANIIIG OLBORLOLTOND ORUULJ KHUGAGTSAAG NI SUNGAJ KHAKHUULI AVSNAA YU GEKHEV

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.168

Хэний мөнгийг хэнд өгсөн юм бэ?

Avatar

Иргэн 2020-05-08 202.9.40.33

Унэхээр сайн ажиллаж байгаа ЗГ энэ л байх. Буруу зовийг ялгаад хэлчихдэг. Бодлогоо танилцуулдаг учир жирийн иргэд хуртэл дэмжиж байдаг

Avatar

Зочин 2020-05-08 103.212.117.168

Мангар п***а минь хар саарал жагсаалтад орох, доллар валютийн ханш есеед юмны vнэ нэмэгдээд байгааг сайн ажиллаж бна гэж байгаам уу

Avatar

Иргэн 2020-05-08 202.179.31.3

Доллар өмнө нь ч өсч л байсан . Саарал хар жагсаалт . Хүрэлсүхиин . З. Г -аас өмнөх авилгал хээл хахууль алдаа завхарлаас болсон болохоос фөмнө нь амьдрал сайхан байж байгаад одоо л болохоо байчихсан юм биш . Харин ч засгын газруудаас хамгын сайн ажиллаж байгаа нь . Хүрэлсүхиин . З. Газар шүү. Хиисэн ажлуудыг бодоод үзээрэй . Хотын утаа нефтын үйлдвэр цэвэрлэх байгууламж төмөр зам авилгачидаас буцааж авсан эрдэнэтиин 49% ,орд газрууд гээд өмнө нь шиидэж чадаагүы өчнөөн ажлуудыг хэцүү ч гэсэн хии

Avatar

Зочин 2020-05-08 192.82.67.252

Саарал, хар жагсаалт бол AHyc намын бэлэг. Элбэгдоржийн бэлэг.

Avatar

Ч 2020-05-08 103.26.193.50

2012 оноос хойш ЗГ- даас хамгийн сайн ажилласан ЗГ. Юу ч хэлээд иргэдийн тарих угаагдахгүй Идэж уусны хувьд бүх ЗГ, улс төрчид бараг ялгаагүй. Их уу бага уу гэж л байна. Харин Улс орны эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөэ гэж ярьвал хамгийн хүнд үе 1998-2000, 2012-2016 онууд

Avatar

Равдан 2020-05-08 64.119.23.148

Энэ авилгач хулгайч ЖДҮчидээс бүрдсэн Засгийн газар төсвийн мөнгөөр мянга хахуульдаад ард түмэнийг хуурч дийлэхгүй шүү Бид МАН-д үгүй гэдэг сонголтоо хийчихсэн Одоо Хүрэлсүх ЖДҮ-ээс авсан хууль бус 2 тэрбум төгрөгийн зээлээ төлж өөрийн хадгаламжийн дансанд байгаа 2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлах цаг болсон Хэрэв чадахгүй бол ядарсан иргэддээ тараагаад өгвөл чамайг монгож болох юм.ГҮЙЦЭЭ

Avatar

Зочин 2020-05-08 66.181.184.177

монго улсыг хар сарал жагсаалтанд оруулсан засгийн газар огурох л болох бхыхдаа авч байгаа арга хэмжээнүүд нь хуурсан хульхидсан хулгайлсан

Avatar

Зочин 2020-05-08 192.82.72.163

муу бэлэг нь хамаагүй давжээ:

Avatar

smile 2020-05-08 202.21.124.17

LOL

Avatar

bud 2020-05-08 150.129.143.206

za daa arai oor ayg khunee chiglesen bodlogo kheregjuulekh bsan yum daa ard tumnii amidral bur khetsuu bolj bna shuu dee

Avatar

Зочин 2020-05-08 192.82.69.54

NEG HULUURUU NUGUUGUU DEGEEDEED SAIHAN L B.A DAA

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.101

МАНгарууд яанан дотороо хүн а**а хүүхэн хүчэндэнэ ждү шаана ард түмнээ хорино хар саарал жагсаалтанд орно гээд мөнч их бэлэг барьж байнаа

Avatar

ЗОЧИН 2020-05-08 202.179.24.75

СААРАЛ, ХАР ЖАГСААЛТЫГ БЭЛЭГ ГЭХ ҮҮ, ЮУ Ч ГЭМЭЭР ЮМ БЭ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-08 192.82.67.252

AHyc намын бэлэг

Avatar

Зочин 2020-05-08 183.177.97.14

Hurelsukhiin zasag Mongold Har jagsaaltaar beleg barilaa

Avatar

зочин 2020-05-08 202.179.31.14

АН ынхан 2020 оны Сонгуулийг Ард иргэдээс ямарч үнээр хамаагүй худалдан авах ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжиж байх шиг ээ Сонгуулийн дараа ард иргэдээ мартана гэж сайхан юм байна . Энэ их хавтгайрсан халамж 9-10 сард эргээд татвар төлөгч бид үүрхэнээдээ

Avatar

Зочин 2020-05-08 202.21.99.42

АН уу МАН уу

Avatar

Зочин 2020-05-08 202.179.24.232

MAH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж