ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9623 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 124054 боллоо. Энэ нь тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойшхи нэг өдөрт хамгийн олон тохиодол илэрсэн өдөр болж байна. Нийт бүртгэгдсэн шинэ тохиолдлын 5358 нь зөвхөн нийслэл Москва хотод бүртгэгджээ. Ингэснээр Москва хотын хүн амын хоёр хувь нь халдвар авсан гэсэн үг юм.
Түүнчлэн нас барагсдын тоо хоногт 53-аар нэмэгдэж, 1222 болсон бол эдгэрсэн хүний тоо 15013-д хүрээд байна.
Мөн тус улсын улс төрийн өндөр албан тушаалтнууд ч халдвар аваад байгаа ба хамгийн сүүлд Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков нараас коронавирусийн халдвар илэрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин халдвар илэрсэн ба тэрбээр одоо эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ