Covid-19: ОХУ-д нэг хоногт 9623 шинэ тохиолдол бүртгэгджээ | News.MN

Covid-19: ОХУ-д нэг хоногт 9623 шинэ тохиолдол бүртгэгджээ

COVID-19

Covid-19: ОХУ-д нэг хоногт 9623 шинэ тохиолдол бүртгэгджээ

Covid-19: ОХУ-д нэг хоногт 9623 шинэ тохиолдол бүртгэгджээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9623 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 124054 боллоо. Энэ нь тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойшхи нэг өдөрт хамгийн олон тохиодол илэрсэн өдөр болж байна. Нийт бүртгэгдсэн шинэ тохиолдлын 5358 нь зөвхөн нийслэл Москва хотод бүртгэгджээ. Ингэснээр Москва хотын хүн амын хоёр хувь нь халдвар авсан гэсэн үг юм.

Түүнчлэн нас барагсдын тоо хоногт 53-аар нэмэгдэж, 1222 болсон бол эдгэрсэн хүний тоо 15013-д хүрээд байна.

Мөн тус улсын улс төрийн өндөр албан тушаалтнууд ч халдвар аваад байгаа ба хамгийн сүүлд Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков нараас коронавирусийн халдвар илэрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин халдвар илэрсэн ба тэрбээр одоо эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эх сурвалж: MOSCOW TIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-02 64.119.18.45

Дотроо нэг алдвал естой аймаар юм бн!! Хэцvv бэрхийг давж сурсан Оросын ард тvмэн туулаад л гарна!! Манайх чангалмаар юм биш vv?

Avatar

Зочин 2020-05-02 202.126.89.200

Дотроо нэг алдчихвал аймаар юм байна. Ёстой л өвсөн гал авалцаж байгаа юм шиг. Иймээс гаднаас иргэдээ авч ирэхдээ одоогийхоо журмыг суллаж огт болохгүй.

Avatar

зочин 2020-05-02 192.82.75.99

Америк ч яахав биш дээ. Дэлхий хэтэрхий ойрхон болсон шдээ

Avatar

Зочин 2020-05-02 202.179.27.117

Орос яах вээ. Цаад Америкт чинь өвчтэй хүмүүсийн тоо 1 сая хол даваад явж байна. АНУ-д нэг хоногт 30,000 шинэ тохиолдол бүртгэгджээ

Avatar

Зочин 2020-05-02 103.212.117.58

америк яахав ээ орос Монгол улстай хиллэдэг гэдгээ мэдэх үүүү

Avatar

Зочин 2020-05-02 202.179.27.117

Манай гурав дахь хөрш Америз гэсэн шүү дээ. Солиотой Трамп хариуцлага алдаж, юу хийхээ мэдэхгүй хоосонюм ярихаас өрцгүй..

Avatar

Зочин 2020-05-02 202.179.24.140

орос беларусь2 яг европчууд шиг их тэнэгтээд байсан иванууд удахгүй мөнхийн дайсан америкийнхаа дараа 2- рт бичигдэнэ цагааноросууд нь хүн ам цөөн ч хэцүүдэж л байгаа сурагтай

Avatar

Зочин 2020-05-02 73.92.12.67

Оросын шинжээчид ,эмч мэрэгжилтнүүд ЕС Миша Мишустин тийм их хамгаалалт,тусгаарлалт,ажиглалтын доор байсан хирнээ covid яагаад авчив гээд ихэд сандралдан мөрдлөг,судалгаа хийжээ. Эцсийн дүгнэлт нь Том дарга,төрийн том ажилтан гээд өдөр болгон үзлэг шалгалт хийдэг,коронагийн шинжилгээ байнга авж байсан эмч нар нь Мишустинд халдвар өгсөн гэдэг дүгнэлтэнд хүрчээ. Үүнийг сонссон Путин газар доорх бункерд Песков,тогоочоос өөр хүнтэй уулзахгүй хорогдож буй гэнэ

Avatar

Зочин 2020-05-02 73.92.12.67

Босния – Герцогивина – ийн хилийн ажилчид коронатай тэмцэхэд нь туслахаар оросоос очсон эмч нарыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ….. Та нар тэр ЕС -ээ эмчил,бусад оронд битгий корона тараа гэсэн гэнэ. Белорусийн ерөнхийлөгч Батька оросоос тусламжинд өгсөн корона илрүүлэх багажийг орос руу нь буцаа,хог дээр хая гэж хилэгнэв,11 хүн дээр шинжлэхэд эхлээд 11- үүлээ эерэг,дахиад шинжлэхэд бүгд сөрөг гарж,солонгосын багаж харин бүгд эрүүл гэж 30 минутад заасан байна….

Avatar

Зочин 2020-05-02 66.181.177.94

Зүгээр л чи халдвар авсан байна гээд зүгээр байгаа хүнийг зориуд зүгээргүй болгож сэтгэл санаагаар явуулах бодлого яваад байгаа юм биш үү сүүл рүүгээ утгаа алдлаа

Avatar

Зочин 2020-05-02 202.179.31.14

Бар, Цэнгээний газраа хзаагаагү алдчихлаа. Тэгсэн чинь манайхан бараа нээгээд байдаг

Avatar

mgl 2020-05-02 202.9.40.26

Ovoo ert arga hemjee avah shig bolson getel hojimdson baijee.

Avatar

Оросууд ялнаа 2020-05-02 64.119.26.26

Тэд чадна. Үргэлж чадсаар ирсэн Ард түмэн

Avatar

Poh 2020-05-02 139.5.217.10

Яанаа…Манай хөрш Орох их гүрэн хэцүүдэж байна шүү. Хөрс Кови19-с ангиирч байж бид Коронагийн айдаггүй болно шүү дээ

Avatar

Зочин 2020-05-02 103.10.21.28

7 дугаарт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж