ЭМЯ: Эрээнээс ирсэн 104 иргэнээс нэг зорчигчийг тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Эрээнээс ирсэн 104 иргэнээс нэг зорчигчийг тусгаарлалаа

ЭМЯ: Эрээнээс ирсэн 104 иргэнээс нэг зорчигчийг тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.16/ ээлжит мэдээлэл хийж байна. Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Одоогоор коронавирусийн сэжигтэй 133 тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр хоёрдугаар сарын 14-нд сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан таван иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн өчигдөр /2020.02.15/-ийн байдлаар  ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг нийт гурван хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж, эмчийн үзлэг, бусад тандалтуудыг хийж байна. Мөн өчигдөр Эрээн хотоос Замын-Үүд боомтоор хил нэвтэрсэн 104 иргэний халууныг хэмжиж, эмчийн үзлэг хийн нэг зорчигчийг тусгаарласан байна. Үлдсэн иргэд  14 хоногийн хугацаанд  эмчийн хяналтад байх юм. Түүнээс гадна Завхан аймгийн Сонгино суманд тусгаарлаад байсан долоон настай хүүхдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

ЭРЭЭНЭЭС ИРСЭН 103 ХҮН ЭМЧИЙН ХЯНАЛТАД, НЭГ НЬ ТУСГААРЛАГДЛАА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 -Өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулсан. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг, асуумж, халууныг нь хэмжиж үзсэн. Термокамер болон эрүүл мэндийн асуумжаар 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тандалтыг нарийвчлан хийнэ. Халуурсан иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээлээ. Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан байлаа. Үлдсэн 103 иргэн эмчийн хяналтад, нэг иргэн тусгаарлалтад байна” гэлээ.

Сүүлийн үед Замын-Үүд болон бусад хилийн боомтуудаар хил нэвтрэх монголчуудын тоо нэмэгдсэн байна. Эх орондоо хил нэвтэрч буй иргэдийн хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөгүй, мал амьтны захаар явсан, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг нь сэжигтэй тохиолдлуудыг тоог нэмж байна гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа. Иймд ЭМЯ болон ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдэд уриаллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж