WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс Оросын тамирчдаас цусны шинжилгээ авдаг лабораторийн эрхийг цуцалж байгаагаа зарлалаа. WADA-ийн хувьд тус лабораториас сахилгын зөрчил илрүүлсэн учир үйл ажиллагааг явуулах эрхийг нь цуцалсан хэмээн мэдэгдлээ. Одоогийн байдлаар тус байгууллагын мэдээллийн сан болон Оросын спорттой холбоотой бусад мэдээлэл гараагүй байна. ВАДА-ийн зүгээс ОХУ-ыг зохион байгуулалттай хуурамчаар тамирчдын мэдээллийн санг үүсгэсэн хэмээн буруутган Оросын лабораторийн мэдээллийн санг ахин шалгах үүднээс үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж байгаа хэмээн үзжээ. Гэсэн хэдий ч Оросын талаас энэ бүхнийг үгүйсгэж байгаа бөгөөд тэдний эцсийн найдлага CAS буюу Олон улсын спортын арбитрын шүүх болоод буй.
ОХУ-ын талаас энэ бүхэн анхнаасаа улс төрийн зорилготой хорт явуулга гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа мэдэгджээ.Мөн Оросын тус лабораторийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хасчээ.Ямартай ч спортын арбитрын шүүх удахгүй ямар нэгэн мэдэгдэл хийж энэхүү асуудлыг цэгцлэх байх.