Дөрвөн машины үнэтэй спикер

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Дөрвөн машины үнэтэй спикер

Bang & Olufsen компани шинэ загварын Beolab 90 нэртэй спикерын сетээ танилцууллаа. Уг бүтээгдэхүүний хамгийн том онцлог нь үнэ. Дундаж дөрвөн автомашины үнэтэй дүйцэхүйц буюу 80 мянган ам.долларын үнэтэй аж.

Энэхүү спикер нь алсын зайнаас удирдах боломжуудтай, гэрийнхээ аль ч өрөөнөөс удирдан ажиллуулах боломжтой ба дууны дуугаралт маш цэвэр, тод, 360 хэмийн эргэн тойронд жигд дуугаралттай.

Тун цөөн тоогоор үйлдвэрлэх тул зөвхөн захиалга өгсөн хэрэглэгчид л авах боломжтой аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж