Дорноговь аймгийн прокурорын газраас Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт Улсын Ерөнхий прокурорын А/89 дүгээр тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-т шинээр тусгагдсан болон хууль, журамд заасан ерөнхий ойлголтуудыг тодорхой болгож өгсөн зохицуулалтын талаар сургалт хийжээ.
Мөн түүнчлэн уг заавар нь прокурорын хийх ажлыг тодорхойлсон боловч нөгөө талаар Цагдаагийн байгууллагаас ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнд хяналт тавих ажлын чиглэл болж байгаа талаар тайлбарлан, цаашид анхаарах зүйлийн талаар үүрэг, чиглэл өгчээ.
Т.АНУ