Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хэд хэдэн урлагийн байгууллагууд хамтран “Олон улсын залуу циркчдийн наадам"-ыг ирэх сард зохион байгуулах гэж байна. Наадмыг явуулснаар циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж буй.
Залуу циркчдийн наадам аравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд Монгол, Өвөрмонгол, Япон, Казахстан, ОХУ-Буриад, Швейцарь, Вьетнам, Якутын уран бүтээлчид ирж оролцохоор болжээ.