Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.02.19/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
- 09:00 цагт: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулна. Арга хэмжээ “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.
- 11.00 цагт: Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэр магадлал, тогтоол захирамжтай байхад удаа дараа хууль бус үйлдэл хийж өмчлөгчийг хохироосон. Долоон жилийн хугацаанд учирсан хохирол болох хоёр тэрбум төгрөгийг тус байгууллагаас нэхэмжлэх болсон талаараа иргэн Х.Сонинцэцэг мэдээлэл хийнэ. Мэдээллийг “Монгол ньюс” мэдээллийн төвд хийнэ.
11:30 цагт: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хийнэ.
3,569.17















































