Нарны эрчим хүчийг цуглуулагч цамц

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүчийг цуглуулагч цамц

Энгийн цамц шиг харагдах хэрнээ энгэр хэсэгтээ нарны эрчим хүчийг цуглуулагч хавтангуудаар чимэглэсэн онцгой цамцыг загвар зохион бүтээгч Паулин Ван Донген, Холст центр болон TNO хамтран бүтээжээ.

Нийтдээ 120 ширхэг нарны эрчим хүч цуглуулагч хавтантай ба цамцанд холбосон USB холбогчийн тусламжтайгаар та гар утсаа цамцнаасаа цэнэглэнэ.

Угаалгын машинаар угаахад уг жижиг хавтангууд гэмтэхгүй учир та бусад хувцастайгаа хамт угаалгын машинаар угаан, уг цамцыг өдөр тутамдаа өмсөх боломжтой юм.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж