Хүн хэмээх оюун ухаант байгалийн дээд бүтээлийн туйлын хүсэл юу юм бэ? Үнэтэй тансаг хаус, олон ганган машин бус маш энгийн үр үндсүүдээ тойруулчихаад өвдөх өвчингүй сайхан эмээ өвөө болох шүү дээ.
Гэвч бидний өнөөдрийн завгүй амьдралын хэмнэл, буруу зуршлууд сайхан ирээдүйг баллаад байх шиг.
Буруу юмыг маш хурдан сурдаг шиг зөв зуршлыг ч хурдан дадал болгох боломжтой байдаг. Дараах амьдралын хав маягийг хэвшил болгоорой.
- Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн идэх. Дэлгүүрээр дүүрэн химийн найрлагатай, өнгө будаг оруулагчтай, “хиймэл” бүтээгдэхүүн дүүрэн. Хуурамч зөгийн бал хүртэл байна шүү дээ.
- Зөв, эрүүл хооллох. Ажил амьдралын ачааллаас шалтгаалан хүн бүрийн хооллолт өөр байж болох ч аль болох хэмжээнээс хэтрүүлэлгүй байгаарай.
- Хоолны дэглэм гэдэг нь өөх тосноос бүр мөсөн татгалзах биш. Өөх тосонд агуулагдах хөгшрөлтийн эсрэг бодис нь биднийг залуу байдлаа хадгалах хийгээд тархины эрүүл саруул сэтгэхэд хүртэл тустай. Зөв, байгалийн өөх тос хэрэглэх нь мартах өвчнөөс сэргийлдэг.
- Соруул болон тамхи бүү хэрэглэ. Уруулын хумих хөдөлгөөн нь уруулын эргэн тойрон дахь хэсэгт жижиг үрчлээс үүсгэдэг.
- Өндөр дэр, хэт нам дэр, синтепон дүүргэлттэй дэр бүү хэрэглээрэй. Өндөр дэр нь хүзүүний үрчлээ үүсгэх нэгэн шалтгаан болдог. Хэт нам дэр нь тархины цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Синтепон дүүргэлттэй дэр нь агаарыг муу нэвтрүүлдэг тул гүн чанартай нойр авахад муугаар нөлөөлдөг. Та Соёл Велнесс Төвд зарагддаг Гималайн улаан давстай, олон төрлдийн эмийн ургамалтай, байгалийн даавуун материалтай дэрийг сонирхоод үзээрэй.
- Чанартай амралт. Чанартай нойр, чанартай амралт нь бие махбодь өөрийгөө эмчлэх, өөрийгөө нөхөн сэргээх процессийг дэмждэг. Тогтмол цагт, тогтмол хугацаанд унтаж амрах нь амьдралын зөв дадал юм. Соёл Велнесс Төвд зочлон хүлээлтээс давсан сэтгэл ханамжтай илүү сайхнаар амраарай.
Соёл Велнесс төв 7700-9966 /1/
Холбоотой мэдээ