Оросын роботыг Олон улсын сансрын станцад хүргэх зорилготой “Союз-2.1а" зөөгч пуужин хөөрсөн тухай “Tass” агентлаг мэдээлжээ.
Пуужинг Москва хотын цагаар өнөөдөр /2019.08.22/ 06:38 цагт Гагарин Стар цэгээс хөөргөсөн бөгөөд ойролцоогоор есөн минутын дараа “Союз” гуравдугаар шатнаас салж, нарны зайгаар цэнэглэгдсэн байна. “Союз-2.1а" Олон улсын сансрын станцад хоёр өдрийн аялал хийнэ. Хөлөгт хүн байхгүй, Оросын Skybot F-850 робот ачааг Олон улсын сансрын станцад (ISS) хүргэх юм. Наймдугаар сарын 24-нд Москвагийн цагаар 08:31 цагт салгалт хийхээр товлосон байна. Мөн пуужин нь Оросын дижитал хяналтын системээр тоноглогдсон байдаг ажээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ