Хойд Солонгос өнөө өглөө хоёр баллистик пуужин харвав | News.MN

Хойд Солонгос өнөө өглөө хоёр баллистик пуужин харвав

Хойд Солонгос өнөө өглөө хоёр баллистик пуужин харвав

Хойд Солонгос өнөө өглөө хоёр баллистик пуужин харвав

БНАСАУ өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны Лхагва гаригт шумбагч онгоцноос баллистик пуужингууд харвасан талаар Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээлэв. Пуужинг Вонсан боомт орчмоос хөөргөсөн бөгөөд 450 км зам туулан Япон тэнгист унажээ.

Өмнөд Солонгосын цэргийнхэн пуужин 910 км өндөрт гарсан гэж мэдээлжээ. Пхеньян АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах тухай яриа хэлэлцээг ирэх баасан гаригт дахин эхлүүлнэ гэж мэдэгдсэнээсээ хойш хэдэн цагийн дараа ийнхүү пуужингууд хөөргөсөн байна.

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужингууд харвасан гэж мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Эхний мэдээллүүдээс харахад, өнөөдөр өглөө Хойд Солонгосын талаас хоёр пуужин хөөргөсний нэг нь Япон тэнгист унасан байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын баллистик пуужингууд харвасныг зэмлэн буруушаажээ. Тэрбээр сэтгүүлчдэд “Хойд Солонгос баллистик пуужингууд харвасан нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн хэрэг” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: CNN, REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-02 202.131.245.243

Ким дүүдээ өндөр амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-10-02 24.12.0.213

tr bndiig neg avaad ireech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж