Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

“Буйр нуур” дэд хөтөлбөрийн хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг 2018 оноос эхлүүлсэн билээ.

“Буйр нуур” дэд хөтөлбөрийн хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг 2018 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Хилийн 0306 дугаар ангийн хилийн 0219 дүгээр салбарын байрыг шинэчлэн засварлаж, ХХЕГ-ын төсвөөр хилийн 0219, 0321 дүгээр салбаруудыг моторт завь, усны мотоцикль, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн техник хэрэгслүүдээр хангаж, хөдөлгөөнт хилийн харуулын ЗИЛ-131 автомашиныг бүрэн тоноглож, цасны нохой чаргыг улсын хил хамгаалалтад амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Мөн гэрэлт цамхаг, хөвөгч усан зогсоол, инженерийн байгууламжийг нуурын эрэгт шинээр байрлуулж, завь, хөнгөн хөлгийн бэлэн байдлыг хангаснаар хил хамгаалалтын үр дүн дээшилсээр байгаа юм. Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Болдбаатар, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Матад сумын засаг дарга Э.Төмөрбаатар болон ахмад хилчид, ХХТХГ, орон нутгийн ард иргэд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр хилийн заставын тусгай томилгоот бүлгийн бүрэлдэхүүн гардан тулааны үзүүлэх тоглолт, усан сэлэлтийн төрлүүд, хөнгөн хөлөг эвдэрсэн, саатсан үед үзүүлэх аврах ажиллагаа, усны мандал дээрх хөнгөн хөлөгтэй парад зэргийг ирсэн зочид төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулав. Мөн энэ үеэр “Буйр нуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. “Онц хилчин” тэмдгээр хилийн 0321 дүгээр салбарын захирагч, ахмад Б.Мөнх-Эрдэнэ, “Хилчний алдар II” тэмдгээр дэд ахлагч Н.Буд, “Хилчний алдар III” тэмдгээр хилийн 0129 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Г.Баярхүү, хилийн 0321 дүгээр салбарын дохиолол хяналтын техникч, холбоочин Н.Номинзул, харуулын дарга Х.Болат, ХХЕГ-ын даргын “Хүндэт жуух”-аар хил хамгаалалтын тасгийн дарга, хошууч Б.Ганзориг, хилийн 0321 дүгээр салбарын жолооч, ахлах ахлагч Г.Ангарагбаатар, “Хилийн төлөө” тэмдгээр гэрээт хилчин, байлдагч Ө.Зориг, Ц.Нармандах, Ц.Тэмүүжин, Э.Лхагвасүрэн, ХХТХГ М.Баяндалай, Ж.Ням, Ж.Баатарсүрэн, Ч.Цэрэн нарыг шагнаж, гэрээт хилчин М.Цэнддорж, Ш.Цогтбаатар, А.Амарсанаа нарыг ахлагчийн бүрэлдэхүүнд орууллаа.

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж