“Цэрэг боомилуулж нас барсан хэргийг шалгаж байна” | News.MN

“Цэрэг боомилуулж нас барсан хэргийг шалгаж байна”

“Цэрэг боомилуулж нас барсан хэргийг шалгаж байна”

“Цэрэг боомилуулж нас барсан хэргийг шалгаж байна”

Увс аймгийн 0245 дугаар цэргийн албанд энэ сарын 29-ний өдөр 19 настай С модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “19 настай С нь Хөвсгөл аймгаас 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт үхрээ хайхаар хөдөлжээ. Хамгийн сүүлд малын сууринд үүрэг гүйцэтгэж байгаа тухай цэргийн ангидаа мэдэгдсэн. Үүнээс хойш холбоо бариагүй тул цэргийн ангиас уг байлдагчийг 20.00 цагаас эхлэн эрэн хайсан.

Харамсалтай нь, энэ сарын 29-ний 13.00 цагийн орчимд цэрэг С хилийн заставаас 8 км зайд, малын сууринаас 12 км-ын зайд модноос боомилогдсон байдалтай олдсон. Малын суурин буюу хилийн заставтай ойрхон анги учраас цэргүүд уналга, ачилгын морио хариулах зэрэг туслах ажил хийдэг. Малын суурингийн дарга нь төлөв, даруу ааштай хүн байдаг. Уг явдал гарснаас хойш бид ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно.

Бид цэргийн ангид ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Одоогийн байдлаар уг хэргийг Увс аймгийн цагдаагийн дарга шалгаж байна. Талийгчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Эргэн сануулбал, энэ он гарснаас хойш цэргийн албанд мордоод, олон цэрэг зуурдаар амиа алджээ. Тухайлбал:

– Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.

– Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт иржээ. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

– Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан.

– Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд эндсэн байна.

– Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олджээ.

ХЭҮК-ын судалгаанд өнгөрсөн оны судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 188.95.34.48

gehdee hunii hodoodiig buren ach boloh uuu ? avsan bol uheh n todorhoi emch nar shorond yavah estoi bishuuu

Avatar

Зочин 2022-09-30 202.131.225.197

uye damjin zoduulj baisan gulug ofitseruudiin uye tasraasai

Avatar

Зочин 2022-09-30 202.179.24.141

olon saihan hovguudiig eh oron manuulah, er tsergiin alba haalgah nerver amiiig n avch bnadaa.

Avatar

Зочин 2022-09-30 202.179.25.221

Энэ сэтгүүлч нар юм сайн уншиж, зааг ялгаагаа мэдээд дараа нь юм бич

Avatar

зоригоо 2022-09-30 202.179.25.221

энэ чинь хуульзүй дотоод хэргийн яаманд харьяалагдах асуудал юм бишүү,

Avatar

Зочин 2022-09-30 192.82.74.59

Шууд л амиа хорлосон гэж дүгнэсэн юм уу? Гадны нөлөөтэй байсан ч байж болно шдээ

Avatar

БХЯ-нд амаагүй 2022-09-30 66.181.161.69

Хилийн уэргийн удирдах газар чинь Хууль зүйн яаманд харьяалагддаг. Батлан хамгаалах яам Хилийн цэргийн ангийг хариуцахгүй шүү. Төрийн байгууллагын бүтцээ мэдэж байж бичээрэй

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.95

Хилийн цэрэг ХУУЛЬЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ХАРЬЯАЛАГДДАГ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2022-09-30 202.21.105.204

Яацан улс вэ пийздийс. Тэр Хүрэлсүх малын найз гээд Батлан хамгаалахын сайд эргүү ацыг огцруулаачээ хичнээн сайхан залуучууд үхэж байнаа. х****л идмээр юм аа. Хэдэн малнууд нээрээ энэ улсын толгой дээр гарцан ард түмний дээрээс бааж, шээж ханахгүй юмааа

Avatar

Зочин 2022-09-30 203.91.112.114

ХИЛИЙН ЦЭРЭГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ БАЙГАА ШҮҮ ХӨ. ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ШҮҮ.

Avatar

Зочин 2022-09-30 202.126.89.170

Алчихсан байна шүү дээ. Хогийн МАНы боолууд

Avatar

Зочин 2022-09-30 122.201.26.210

Энэ зэвсэгт хүчин арай биш байна. Энхийн цагт цэргийн алба хааж байна уу? дайны цагт цэргийн алба хааж байна уу? Түрүүчийн гарсан хэргүүд хэрхэн шийдсэн талаарх мэдээлэл ч алга. Сайд нь юу хийж явдаг буян юм бол доо.Амиа хорлоогүй байх өө наад хүчний байгууллагууд нэг нэгээ өмөөрч байгаа.

Avatar

Зочин 2022-09-30 103.229.121.124

…Малын суурингийн дарга нь төлөв, даруу ааштай хүн байдаг…
Ene uguulbereer yug ilerhiilj, shuud ba shuud busaar heniig umuurch heniig buruutgah geed bna l**a

Avatar

Зочин 2022-09-30 66.181.168.199

арай ч дээ. айлын хүүхдүүдийг эрүүл саруул авч явчихаад ганц жил алыа хаалгаад эрүүүл саруул буцааж болдоггүй юм уу???
цэрэг зүгээр байуж байгаад шалтгаангүйгээр амиа хорлох уу? тэгээд ч амиа хорлосон гэдгийг нь цагдаагийн газраас шалгаж дуусаагүй байхад түрүүлээд амиө хорлосон гээд тогтоочихдог мундаг хүмүүс вэ?

Avatar

zochin 2022-09-30 150.129.141.45

odoogiin zaluus ch dee , teswer khatuujilgui , emegteileg bolsony l gai

Avatar

Зочин 2022-09-30 66.181.168.199

зайлаарай үхэрээ.

Avatar

oogii 2022-09-30 192.82.76.11

ЗА ДАА, ОДООГИЙН ХҮМҮҮСИЙН ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ БАЙНА ДАА. АЛБА Ч ХААЖ МЭДЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2022-09-30 210.238.186.160

> баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.
yu bichij bgaagaa shalgaj bna uu Setguulchee. Hodood avsnii ulmaas uheegui zoduuraas bolj uhsen bish uu?!?!?!

Avatar

иргэн 2022-09-30 202.21.124.132

Батлан хамгаалахын сайд гэж мануухай ерөөсөө хариуцлага хүлээхгүй юм аа энэ амьтан сайд болсоноос хойш хичнээн олон цэрэг нас барж байна аа

Avatar

Зочин 2022-09-30 203.91.112.114

Hiliin tsereg chine Huuli zuin yamand hariyalagddag yum shig blee shuu

Avatar

Batlan hamgaalah yamnii said ogtsor 2022-09-30 202.131.225.141

Unuug hurtel yamar ch arga hemjee avaagui salbariin said ni ogtsor!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж