Махны үнэ 60-130 төгрөгөөр буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Махны үнэ 60-130 төгрөгөөр буурчээ

Махны үнэ 60-130 төгрөгөөр буурчээ

Үндэсний статистикийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн мэдээллээр махны үнэ өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурсан байна. Салбар яамны тавдугаар сарын 29-ны өдрийн тандалт судалгаагаар, Хүчит шонхор захад хонины мах бөөний үнэ 7000-7800 төгрөг,  жижиглэнгийн үнэ 8000-9500 төгрөг, ямааны мах бөөний үнэ 6500-7000 төгрөг, жижиглэнгийн үнэ 7700-9500 төгрөг, үхрийн мах бөөний үнэ 7500-9000 төгрөг, жижиглэнгийн үнэ 10000-12000 төгрөг, адууны мах бөөний үнэ 6800-7200 төгрөг, жижиглэнгийн үнэ 8500-9000 төгрөгийн үнэтэй байна.

Холбогдох байгууллагуудаас Нийслэлийн хүн амын махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор махны өргөтгөсөн худалдааг зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэн ажиллаж билээ.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж