УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр баталлаа.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн Зээлийн гэрээ /MON-P8/-г 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан байдаг.
Төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт Японы Азуса Сэккэй, Ориентал консалтантс компаниудын хамтарсан түншлэл /Зөвлөх компани/ шалгарч 2009 оны 8 дугаар зураг төслийг боловсруулах, ажлын тоо хэмжээ өртгийн тооцоог гаргах, тендерийн бичиг баримт боловсруулах, барилга угсралтын үе дэх инженерийн хяналт тавих болон чанарын баталгааны хяналт гэсэн 4 үндсэнүүргийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн . Хоёр тал Бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээг байгуулах нөхцөл бүрдээгүй.
Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Засгийн газраас дэмжээд холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх шийдвэрийг гаргасан юм. Ингээд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар зөвхөн бүтээн байгуулалтын ажлын гэрээг байгуулахад дутагдаж байсан 19.6 тэрбум иенийн нэмэлт зээлийн асуудлыг
Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон юм.
Төслийн захирал н.Энхбатын хэлснээр төслийн санхүүжилт гурван үндсэн хүчин зүйлээс болж нэмэгдсэн байна. Үүнд нисэх буудлыг анхны зураг төслөөс өргөтгөсөн, барилгын талбайг нэмсэн , ТЭЗҮ-г 2006 онд хийж, ажлаа найман жилийн дараа эхэлсэн, Монголын талын хариуцах ёстой зардлыг зээлд авахаар болсон зэрэг нь нөлөөлжээ.
Хуулийн төслийг баталснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.ОТГОН