Ням гаригт цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Ням гаригт цас орж, шуурна

Ням гаригт цас орж, шуурна

Нийслэлд дулаан, цаг агаар тогтуун байгаа бол зарим газраар цас орж байна. Тухайлбал, яг одоо Архангай аймгийн Өлзийт суманд их хэмжээний цас орж байна. Монгол орны аль хэсэгт цас орж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга А.Оюунжаргалаас тодрууллаа.


-Яг одоо Монгол орны аль хэсэгт цас орж байна вэ?

-Өнгөрсөн хоногт Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгийн ихэнх нутгаар, Завхан аймгийн зүүн өмнөд, Баянхонгор аймгийн хойд, Булган аймгийн баруун хэсгээр цас орсон. Төв аймгийн өмнөд хэсгээр цас орсон. Эдгээр аймагт цас бороо холилдож орсон. Одоогоор Архангайн Өлзийт суманд хамгийн их цасан бүрхүүл тогтоод байна. Ойролцоогоор 21 мм зузаан цастай байна.

Мөн сүүлийн өдрүүдэд Хөвсгөлийн салхин дор талаар буюу Архангай, Өвөрхангай аймаг, Дундговь, Өмнөговь болон Дорноговь аймагт цас болон бага зэрэг бороо орсон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт цас, бороо орохгүй байгаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Маргааш буюу энэ сарын 26-нд Хөвсгөлийн уулсаар өдөр, шөнө хур тунадас орно. Мөн Сэлэнгэ, Булганы нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Гэхдээ цас, бороо орохгүй л болов уу. Харин 27-нд зүүн бүсийн аймгуудын хойд хэсэг бага зэрэг хур тунадас орно. Төвийн аймгуудын зарим газар, говийн бүсийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.  Харин 28-наас баруун аймгийн нутгаас эхлэн цаг агаар муудна. Нэлээд салхи шуургатай байж, нэлээд сэрүүснэ. Мөн энэ үеэр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, говийн бүсийн аймгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Температур сэрүүн байх тул цас орно, цасан шуургатай байна гэж үзэж байгаа.

Харин 29-нд төвийн, говийн, зүүн бүсийн зарим нутгаар бороо хур тунадас орно.

-Хур тунадас орно гэж байгааг тодруулахгүй юу. Яг бороо орох уу, цас орох уу. Улаанбаатарт хэзээ бороо орох вэ?

-Хур тунадас гэдэг бороо, цас холилдож орохыг хэлж байгаа юм. Температур -3-(+)6 байх үед  цас эсвэл бороо орж байвал хур тунадас орно гэж мэдээлдэг. Энэ заасан температураас хүйтэн байвал цас, дулаан байвал бороо орно гэж мэдээлнэ. Улаанбаатарт энэ сарын 29-нд бага зэргийн бороо орно.  Мөн 27-нд Улаанбаатарт бага зэргийн бороо орох төлөвтэй байгаа ч хэт хуурайшилтаас улбаалаад орохгүй байж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж