Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр 19.00 цагаас "Дорнод Танан Гарьд", "Дундговь Альянс Тех Харцага" багуудын цуврал 5 дахь тоглолт болно.
Түрүүлж дөрөв хожсон баг лигийн аваргаар тодрох бөгөөд сүүлийн хоёр тоглолтод "Дорнод Татан Гарьд" дараалан хожсоноор 2:1-ээр цувралыг тэргүүлж байсан. Тэгвэл даваа гаригт болсон тоглолтод харцагууд өрсөлдөгчөө 82:70-аар хожиж, цувралыг тэнцүүлсэн юм.
Цуврал: 2:2
"Дундговь Альянс Тех Харцага" vs "Дорнод Танан Гарьд" 105:97
"Дорнод Танан Гарьд" vs "Дундговь Альянс Тех Харцага" – 118:113 /Нэмэлт цаг/
"Дундговь Альянс Тех Харцага" vs "Дорнод Танан Гарьд" – 90:95
"Дорнод Танан Гарьд" vs "Дундговь Альянс Тех Харцага" – 70:82