Капитрон банк “Амжилтын гараа менежментийн форум 2019” удирдах ажилтны семинараа зохион байгуулж, өнгөрсөн жилийнхээ ололт, амжилтыг дүгнэн, ирэх жилийнхээ стратеги зорилтуудаа тодорхойллоо.
Капитрон банк 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны системд хийгдсэн “Активийн чанарын үнэлгээ”-ний шалгалтыг амжилтай давснаас гадна дүрмийн сангаа 25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 75 тэрбум төгрөгт хүргэснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17.4 хувь болж нэмэгдлээ.
Түүнчлэн банкны нийт актив 204 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 818 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 33%-иар өссөн бол банкны цэвэр ашиг 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9.6 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 2.7 нэгж хувиар өсч 11.9% болсноор активийн чанар, өгөөж, эрсдэлийн үзүүлэлтээр банкны системд тэргүүлэх банкуудын нэг болж чадлаа.
Капитрон банк нь Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкаар шалгарч, амжилтаа бататгасны зэрэгцээ харилцагчид, баялаг бүтээгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагын олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Харилцагч төвтэй банк, ажилтан төвтэй байгууллага байж, хөгжлийг түүчээлэн урагшлахад банкны ажилтан бүрийн хандлага, хичээл зүтгэл, идэвхи оролцоо чухал үүрэгтэй байдгийг онцлон, удирдах ажилтан бүр энэ бүхний манлайлагч, бэхжүүлэгч байхыг форумын үеэр уриалсан юм.
Капитрон банк – Ухаалаг ирээдүй зүгт