Ирэх даваа гаригаас буюу энэ сарын 26-нд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг зарим автобус компани ажил хаяхаас аргагүй нөхцөл байдал үүссэн талаар энэ сарын 21-нд мэдээлэл хийсэн билээ.
Дизель түлшний үнэ нэмэгдэж, 1 литр нь 2930 төгрөгт хүрсэн учраас тээврийн зардлын алдагдал өссөн гэж мэдэгдсэн юм. Энэ талаар бид Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас тодруулахад “Нийтийн тээврийн түлшний алдагдлын тооцоог хийж байна. мэдээлэл хийсэн байгууллагуудын хүмүүстэй уулзсан. Ирэх даваа гаригт нийтийн тээврийн үйлчилгээ саатахгүй, хэвийн үргэлжилнэ. Системийн хэмжээнд хувийн болон улсын компаниудын алдагдал 7.2 тэрбумд хүрсэн тооцоо урьдчилсан байдлаар гарсан. Алдагдлыг эцсийн байдлаар тооцоод удирдлагуудад танилцуулна" гэв
Э.БУРАМ
Холбоотой мэдээ