Монгол хэлний тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Монгол хэлний тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичигээ түлхүү хэрэглэнэ. Харин иргэд аль бичигээ сонгох эрх нь нээлттэй. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийн шалгалт эзлэх аж.

Хуулийг энэ оны долдугаар сараас эхлэн хэрэгжихээр зааж өгчээ.

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын төвшинд маргаан дагуулж байсан Монгол хэлний тухай хуулийн төсөл ийнхүү батлагдлаа.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаа өндөрлүүллээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж