С.Баярцогтын асуудлаар завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

С.Баярцогтын асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэх хуваарьтай байсан юм. Тодруулбал,УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй таван гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Хуулийн дагуу УИХ уг асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх юм. Нэр бүхий гишүүд сайд С.Баярцогтыг Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны идэвхжлийг хангах, зөвлөх үйлчилгээ авахад 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан хэргээр “буруутгаж” байгаа ажээ. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая эхэлсэн ч Шударга ёс эвслээс ажлын тав хоногийн завсарлага авчээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж