Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/359 дүгээр тушаалын дагуу зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний “Команд штаб”-ын сургууль өнөөдөр эхэллээ.
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, албаны ур чадвар, харилцан ажиллагаа, гамшгийн нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээ, үүрэг гүйцэтгэх чадвар, дадлагыг нэмэгдүүлэх зорилготой тус сургуулийг “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Команд штабын сургуулиар Онцгой байдлын албаны эрх зүйн шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, Онцгой байдлын газар, хэлтсүүдийн харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, удирдах бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадварыг шалган үүрэгжүүлэх зорилготой юм.
Дадлага сургуульд НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн 60 гаруй офицер хамрагдаж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ