УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос дараах асуултад хариулт авлаа.
-Дэд сайд нарыг цомхотгосноор хэдий хэмжээний мөнгө хэмнэгдэх боломжтой байсан бэ?
-Би хувь гишүүнийхээ хувиар санал өгч, С.Ганбаатар гишүүний саналыг дэмжсэн. Засгийн газар төрийн албыг 15 хувиар цомхотгоно гээд жирийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж байгаа. Тэгсэн атлаа дэд сайд нарыг нэмсэн. Сая Байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа, дэд сайдыг дагаад туслах, жолооч гээд бий болдог. Зардал өндөртэй. Харамсалтай нь, дэд сайдыг цомхотгох санал олонхийн дэмжлэг аваагүй учраас үлдэх болж байна.
Ер нь эдийн засгийн хүндрэлтэй үед Үндсэн чиг үүргийн дөрвөн яам нь дэд сайдтай, бусад яамдын дэд сайдыг цомхотгож болохоор л байгаа юм.
Шийдлийн Засгийн газар нь 15 яам, 19 сайд, 17 дэд сайдтай ажиллаж байгаа юм. Ингэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яамд хоёр дэд сайдтай ажиллаж байна.
Г.ДАРЬ