Татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил

Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэд хуульд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Тиймээс  жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварын тайлан дүүрэг бүрийн татварын хэлтэсүүд авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид  хувь хүний орлогын албан татварын тайланг 2015 оны хоёрдугаар сарын 15-наас өмнө   өөрийн харъяалах татварын албанд хүргүүлэх юм байна.  Хэрэв та орон сууц худалдан авсан, хувийн байшин босгосо бол мөн их дээд сургуулийн төлбөрийг бэлнээр төлсөн тохиолдолд татварт төлсөн мөнгөнийхөө 10 хувийг буцаан авах боломжтой.  Журмын хувьд өмнөх жилүүдтэй адилхан.

Орон сууцны чөлөөлөлтөд эхний жилдээ хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн, хоёр ба түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн долоон төрлийн, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг.  2013 онд 48 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 23.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ.  Татварын буцаан олголтод хамрагдах хүсэлт жил бүр нэмэгдэж байгаа тиймээс энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс буцаан олголтын хэмжээ буурахгүй байж магадгүй албаны хүн онцолсон.

Нөгөөтэйгүүр зөвхөн 2014, 2013 онд орон сууц худалдан авсан хүмүүс хамрагдах юм биш шүү гэдгийг иргэдэд сануулах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй  тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд  татварын хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтооон байна.  Тэгэхээр 2010 оноос хойш шинээр орон сууц худалдан авсан хүмүүс өмнөх онуудад татварын чөлөөлөлтөд хамрагдаагүй ч энэ жил амжиж тайлангаа гаргах боломжтой юм байна.

 Б.ХОНГОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж