Дуучин Д.Отгонжаргал СУИС-ийг төгссөн цагаасаа хойш “Voice” хамтлагт дуулахаас гадна Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан. Гэвч шинэ оны өмнөхөн Улсын филармониос гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэнэ. Д.Отгонжаргалын хувьд Баянхонгор аймгийн түүчээ болсон “гайхалтай хоолой”-той цөөхөн дуучдын нэг билээ. СУИС төгсөөд “Voice” хамтлагыг байгуулжээ. Мөн “Ану хатан” түүхэн конины гол дүрд тоглосон нь үзэгчдэд ихэд таалагдсан байдаг.