Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2025.05.23-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц хэрэгтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар цаг үеийн асуудлаар өнөөдөр/2025.05.23/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн О.САРАНЧУЛУУН:

-УИХ-ын даргын захирамжаар ажил хэсэг гарч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажил дуусч байна. Удахгүй албажиж гарна. Энэ ажлын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэхэд таван чухал субъект байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар, түүний харьяа агентлаг, нутгийн удирдлага гэсэн. Эдгээр субъектууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүний үр дүнг бид байнга асуудаг. Асуудал нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдлэг, мэдээлэл тааруу байна. Нутгийн удирдлагуудыг цуглуулж байгаад гарын авлага дээрх 13 ажлыг 32 шалгуураар хийвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нэг түвшин дээшилнэ гэсэн зааврыг өгсөн. Үүнийг сэтгүүлчдэд бас өгнө.

-Хуулиас шийдэхээс өөр аргагүй асуудал бий. Нэгдүгээрт, орон сууцны асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц хэрэгтэй байна. Тэтгэмжийн мөнгө авдаг хүний барилгын зохих хэмжээ нь 20 м.кв байхад хангалттай. Гэтэл барилгын компаниудын доод хэмжээ нь 28 мкв. Хуулиараа орон сууцыг дэмжих гээд байгаа боловч журам нь өөр байна. Иймэрхүү асуудлыг бид ярина. Зарим асуудлыг хуульчилж, хуулийн заалтаа биелүүлэхгүй бол хариуцлага тооцно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн бэ гэдгийг тодорхой тайлбарласан гарын авлага гаргасан. Сэтгүүлчид, сайд нар, гишүүд, аймаг, сумын засаг дарга нарт энэ ном тараагдсан.

УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН:

-Төвийн гудамжаар л автобусанд суухад л хөгжлийн бэрхшээлтэй хүнд арай боломжтой. Бусад хэсгээр боломжгүй. Энэ дээр Цахим яам сайн хамтарч ажиллаж байгаа. Брейль үсэгтэй, ярьдаг оператортой киоск нэвтрүүлсэн. Бид хоёрын хийх хамгийн чухал ажил бол УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, тэдний асуудлыг мэддэг болгох ёстой.

Хөдөлмөрийн эрхлэлтийн тал дээр биелэлт тааруу байна. Хууль хэрэгжихгүй байна. Үүнийг хөндөж, ярих болно. Ялгаварлан гадуурхаж, ажилд авахгүй байгаа тохиолдол их байна. Шат шатаар ажил маань ахиж байгаа.

Ялгаварлан гадуурхаж, халамж өгөхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч буй асран хамгаалагч хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээнээс дээшээ асаргааны мөнгө авах ёстой. Тэр хүний орлого хүрэхгүй учир бухимдаж бүл салдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдрах чадварт суралцдаг. Их дээд сургуульд сурах боломж алга. Дандаа үйлчилгээний ажил хийж байна. Нэг хүрэхгүй хувь нь удирдлагын түвшинд ажиллаж байна. Боловсрол эзэмших боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж