УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг олонхийн саналаар дэмжсэн байна. Өргөдлийн байнгын хороо хуралдаж амжаагүй тул энэ удаагийн хэлэлцүүлэгт орж амжсангүй.
Б.ЭНХ