“Дисковер Монголиа”-гийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа”-гийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

“Дисковер Монголиа”-гийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

“Дисковер Монголиа” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган ирэх есдүгээр сарын 6,7-нд ШагнгриЛа-д болох гэж байна. Уг чуулганыг угтсан урьдчилсан хэлэлцүүлэг хуралдаанууд өнгөрсөн хоёр өдөр болсон юм. Тодруулбал, энэ сарын 29-нд болсон хэлэлцүүлгээр орон нутгийн харилцаа, татвар, хууль эрх зүйн шинэчлэл, усны менежментийг ярилцсан бол өчигдөр буюу наймдугаар сарын 30-нд орон нутгийн харилцаа ба уул уурхайн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг ирэх есдүгээр сарын 4-нд болно. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хувьд татварын хуль эрх зүйн орчин тогтвортой байх нь хамгийн чухал байдаг.  Өөрөөр хэлбэл, хуулийн тогтворгүй орчин нь хөрөнгө оруулагчдыг үргээдэг.  Монголд уул уурхайн салбарт татварын эрх зүйн орчин тогтворгүй гэсэн дүгнэлтийг хөрөнгө оруулагчид хэлдэг бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сард Төсвийн хуулийг дагаж гарсан татварын хуулийн өөрчлөлтүүд өдгөө мөрдөгдөж буй юм. Уул уурхайнхны зүгээс хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчноо эргэн харах зайлшгүй хэрэгтэйг ч сануулж байна.  Засгийн газраас татварын реформ хийхээр УИХ-д гурван ч хуулийн төслийг өргөн барьсан. Уг багц хуулийн төслүүдийг ирэх намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй зэрэгцээд Лхагва гаригт болсон хэлэлцүүлгийн үеэр  уул уурхайнхан татварын шинэчлэлд ямар ч ахиц, ялангуяа эдийн засгийн хөшүүрэг болсон энэ салбарт өөрчлөлт байхгүй сануулж буй юм.

Дээр нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа нь өнгөрсөн оны сүүлээр Төсвийн хууль дагаж Ашигт малтмалын хуулинд орсон өөрчлөлт гэдгийг онцлох хүмүүс олон байлаа. Урьдчилсан хэлэлцүүлэгт хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо их байсан бол төрийн яамд ялангуяа татварын реформ дээр ажиллаж буй Сангийн яам оролцоогүй байгаад сэтгэл дундуурхан байсан. Учир нь шийдвэр гаргах ёстой, татварын шинэчлэл дээр ажиллаж буй гол яамны хүмүүсийн тайлбар, бодлогын танилцуулга хөрөнгө оруулагчдад чухал байх нь тодорхой. Юутай ч уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт урьд өмнөхөөсөө илүү бэлтгэл сайтай байна. Учир нь  хэвлэлийн гарч байгаа мэдээлэл, ярилцлагууд болон Засгийн газрын хувьд бодлогоо танилцуулга, хэлэлцүүлэг зэрэг нь хөрөнгө оруулагчдыг чуулга уулзалтаа ирэх том хөшүүрэг болох биз ээ.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж